| | USD/MNT 0₮

Т.Алтан-Ембүү: Гэдэсний халдварт өвчин АМЬ НАСАНД ХҮРЭХ ЭРСДЭЛТЭЙ БАЙДАГ

Урин дулааны цаг ирж нийслэл хот бүхэлдээ шар усны үерт автаад байна. Бид яг үнэндээ бүхэлдээ урсаж байна.

ХӨСҮТ-ийн мэдээгээр өнгөрсөн долоо хоногт 84 хүн гэдэсний халдварт өвчнөөр өвчилсөн  байна. Энэ өдөрт 10-12 хүн халдварт өвчинөөр өвчилж байна гэсэн үг юм. Хаврын цас хайлж гэдэсний халдварт өвчин 84-т хүрч байна гэдэг нв дөнгөж эхэн үр. Харин ид үе дээрээ долоо хоногт 500 хүрэх магадлалтай гэсэн мэдээлэл бий. Энэ талаарх мэдээллийг бид ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны халдвар судлаач их эмч Т.Алтан-Ембүүгээс тодрууллаа.

Тэрбээр хэлэхдээ: Гэдэсний халдварт өвчин нь бүтэн жилийн турш бүртгэгддэг боловч дөрвөн сараас өвчлөл нэмэгдэж найман сард хамгийн өндөр бүртгэгддэг. Өнгөрсөн долоо хоногийг харьцуулж үзэхэд 90 өвчлөл бүртгэгдсэн бол энэ долоо хоногт 94 өвчин бүртгэгдэн. Нийт бүртгэгдэж байгаа өвчлөлийн 80-85 хувийг 0-9 насны хүүхдүүд эзэлж байна. Үүн дотор 0-4 насны хүүхдүүд 70-75 хувийг эзэлж байгаа. Олон өвчин хавсарвал гэдэсний халдварт өвчин нь амь насанд хүрэх эрсдэлтэй байдаггэлээ.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.