| | USD/MNT 0₮

“Миний сүлжээ дэлгүүр”-ийн агуулахын ЦАХИЛГААН УТАСНААС ГАЛ ГАРСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ГЭВ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 20 дугаар хороо, Баянхошууны шинэ буудал орчимд байрлах “Миний” дэлгүүр"-т гарсан гал түймрийг унтраахаар (2024.04.08) ажиллаж байсан онцгой байдлын нэг албан хаагч амиа алдсан.

Шадар сайд С.Амарсайхан эмгэнэл илэрхийлж “Өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, амиа алдсан авран хамгаалагчийнхаа ар гэр, үр хүүхдүүдийг Монголын төр, ОБЕГ хамгаалан түших болно” гэж мэдэгджээ.

Ташрамд мэдээлэхэд “Миний сүлжээ дэлгүүр”-ийн агуулахын цахилгаан утаснаас гал гарсан байж болзошгүй аж. Иймд хувийн болон төрийн бүх албан байгууллага, айл өрхүүд галын аюулгүй байдлаа эргэн нягталж, галын аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх үзлэг хяналтыг цаг алдалгүй эхлүүлж, галын аюулгүй байдлын стандартыг дагаж мөрдөхийг сануулжээ.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.