| | USD/MNT 0₮

"Дүнжингарав"-ын орчимд болсон ослын улмаас орон байр нь шатсан “Edu” апартментын оршин суугчид Төрийн ордны гадна жагсаж байна

Дүнжингарав худалдааны төвийн ойролцоо 2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө газ тээвэрлэж явсан автомашин шатаж, дөрвөн хүн амь насаа алдсан харамсалтай осол болсон. 

Тэгвэл яг одоо Төрийн ордны гадна тус дэлбэрэлтийн улмаас шатсан “Edu” апартмент буюу 207 дугаар байрны оршин суугчид Шадар сайд С.Амарсайханд шаардлага хүргүүлэхээр цугларчээ. Учир нь тэд "Улсын онцгой комиссоос гаргасан дүгнэлт ойлгомжгүй, тодорхой шийдэлд хүрээгүй" хэмээн дүгнэж байгаа аж. Эдгээр иргэд өнөөдрийн байдлаар түрээсийн байранд амьдарч байгаа бөгөөд тус зардлыг Нийслэлийн Засаг даргын тамгын газраас гаргаж байгаа юм. Харин “Edu” апартмент барилгын засвар ирэх есдүгээр сард дуусна гэдгийг албаныхан мэдээлж буй.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.