| | USD/MNT 0₮

ТАНИЛЦ: ЦЕГ-ын даргаар томилогдсон Т.Сүхболдын намтар, ажилласан байдал

Засгийн газрын шийдвэрийг танилцуулах үеэр Ерөнхий сайдын зөвлөх Ч.Болортуяа Цагдаагийн ерөнхий газрын даргын албан тушаалд томилогдсон Төмөрбаатарын Сүхболдын намтрыг танилцууллаа.

"Ерөнхий сайдын хувьд ЦЕГ-ын даргаар шинэ хүн томилогдсонтой холбогдуулж, цагдаагийн албыг шинэчлэх, хүний эрхийг дээдэлсэн залуу манлайллыг хэрэгжүүлэх үүрэг чиглэл өгсөн” гэлээ.

Намтар:

1980 онд Улаанбаатар хотод төрсөн.

1997 онд Нийслэлийн 67 дугаар сургууль

1997 онд Цагдаагийн курс

2005, 2010 онд Цагдаагийн академи

2012 онд Удирдлагын академийг тус тус төгссөн.

Ажлын байдал:

1998-2001 онд ЦЕГ-ын Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст цагдаа

2005-2013 онд Хэнтий аймгийн Цагдаагийн газарт хэсгийн төлөөлөгч, эдийн засгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч

2013-2018 онд Эрүүгийн цагдаагийн газарт эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ахлах төлөөлөгч

2018-2020 онд Эрүүгийн цагдаагийн албаны мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга

2020 оноос Эрүүгийн цагдаагийн албаны даргаар ажиллаж байжээ.

"Ерөнхий сайдын хувьд ЦЕГ-ын даргаар шинэ хүн томилогдсонтой холбогдуулж, цагдаагийн албыг шинэчлэх, хүний эрхийг дээдэлсэн залуу манлайллыг хэрэгжүүлэх үүрэг чиглэл өгсөн” хэмээн хэллээ. 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.