| | USD/MNT 0₮

САЙД Л.ЭНХ-АМГАЛАН, Б.ЭНХБАЯР, АН-ЫН ДАРГА ЛУ.ГАНТӨМӨР НАР АВЛИГАЛ ӨГӨХИЙГ ЗАВДСАН ҮЙЛДЛЭЭРЭЭ ОГЦРОХ БОЛЗОЛОО ХАНГАЛАА

УИХ-ын парламентын сонгууль дөхөж сайд, гишүүдийн булхай луйвар эхнээсээ дэлгэгдэж байна.

Өчигдөр Өрөг.мн сайтын эрхлэгч У.Болортуяа өөрийн лайваараа дамжуулан Боловсролын зээлийн санд өртэй байгаа гишүүдийг өрөө төлөхгүй бол Их хуралд гаргахгүй байх талаар мэдээлэл хийв. Энэ үеэр нэгэн ноцтой зүйлийг ярьсан юм. Тодруулбал, АН-ын дарга Лу.Гантөмөр, БСШУ-ны сайд Л.Энх-Амгалан, Хууль зүйн сайд Б.Энхбаяр нар авлигал өгөхийг завдаж, санал болгосон талаар хэллээ.

ДЭЛГЭРҮҮЛБЭЛ, ТУХАЙН САЙДУУД ӨӨРСДИЙН АСУУДАЛТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛҮҮДЭЭ НУУН ДАРАГДУУЛАХ ЗОРИЛГООР СЭТГҮҮЛЧ У.БОЛОРТУЯАД АН-ЫН ДАРГА ЛУ.ГАНТӨМӨР 75 САЯ ТӨГРӨГ, БСШУ-НЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН, ХУУЛЬ ЗҮЙН САЙД Б.ЭНХБАЯР НАР ТОХИРОЛЦОХ САНАЛУУДЫГ ТАВЬЖЭЭ.

Төрийн өндөр дээд албан тушаал хашдаг энэхүү сайд нар өөрсдөө монгол улсын хууль тогтоомжийг баталдаг. Тэгвэл тэд баталсан хуулиа өөрсдөө зөрчиж УИХ-ЫН ХҮНДЭТ СЭНТИЙНЭЭСЭЭ ОГЦРОХ БОЛЗОЛОО ХАНГАЧИХЛАА. 

Учир нь авлигалын тухай хуульд зааснаар авлигал өгөхийг санал болгосон, завдсан тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, цаашлаад удаа дараа авлигал өгсөн тохиолдолд ял шийтгэл хүлээлгэх  авлигалын тухай хууль монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа.

Хууль тогтоох байгууллагад бүртгэлтэй толгой улс төрчид өөрсдөө гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргаж тэрийгээ нуун дарагдуулах зорилгоор дахин гэмт үйлдэл хийж байгаа нь ийнхүү баримтаар ил боллоо.

Хуулийн заалтыг тодотговол,  7 ДУГААР ЗҮЙЛ.ХОРИГЛОХ ЗҮЙЛ

7.1.Энэ хуулийн 4.1-д заасан этгээдэд бусад хууль тогтоомжид тусгайлан хориглосноос гадна авлигын дараах зөрчлийг хориглоно:

7.1.1.албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх;

7.1.2.бусдад шан харамж өгөх, өгөхөөр амлах, зуучлах;

7.1.3.албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах;

7.1.4.төсвийн болон хандив, тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах;

33 ДУГААР ЗҮЙЛ.АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬ ТОГТООМЖ ЗӨРЧИГЧИД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА

33.1.Авлигын эсрэг хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол эрх бүхий байгууллага, албан тушаалтан дараах хариуцлага хүлээлгэнэ:

33.1.1.энэ хуулийн 8.1-д заасан мэдээлэх үүргээ биелүүлээгүй этгээдийн албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах;

33.1.2.энэ хуулийн 8.1-д заасан мэдээлэх үүргээ удаа дараа биелүүлээгүй, эсхүл энэ хуулийн 7.1-д заасныг зөрчсөн этгээдэд албан тушаал бууруулах, хэрэв албан тушаалыг нь бууруулах боломжгүй албан тушаал бол албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах, авлигын зөрчилтэй нөхцөлд гарсан шийдвэр байгаа бол түүнийг хүчингүй болгох;

 

33.1.3.энэ хуулийн 7.1-д заасныг удаа дараа зөрчсөн этгээдийг төрийн албанаас халах, авлигын зөрчилтэй нөхцөлд гарсан шийдвэр байгаа бол түүнийг хүчингүй болгох;

33.2.Шүүгч энэ хуулийн 7.1.7, 7.1.8-д заасныг зөрчсөн этгээдийн тухайн олсон эд хөрөнгө, орлогыг хураах буюу давуу эрхийг хүчингүй болгох.

 

 

Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.