| | USD/MNT 0₮

Нүүрсэн янданг хилээр гаргахыг хоригловол хорт хийн ялгарал 20 хувиар буурна

УИХ-ын чуулган хуралдаж байна.

Энэ үеэр “Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай” тогтоолын төслийг анхан шатны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. Тогтоолын төслийн хүрээнд автомашины нүүрсэн янданг хилээр гаргахыг хориглох агуулга багтсан нь анхаарал татаж байгаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, "Тогтоолын төсөлд катализаторын хаягдлыг хилээр гаргахыг хориглож байгаа. Үүнд нүүрсэн яндан хамаарна. Нүүрсэн яндан машинд заавал байх ёстой. Хаягдал нүүрсэн янданг дотооддоо үлдээснээр үйлдвэрт өгнө гэдэг зүйл байхгүй.

Автомашины нүүрсэн янданг хулгайлж, дамлан наймаалаад хилээ гаргадаг сүлжээ үүсээд байгаа. Хохирогч нь бол хүүхдүүд. Нүүрсэн яндангүй болсон машинаас 300 гаруй хорт бодис ялгардаг учраас таслан зогсоохыг зорилоо. Тэгвэл хорт хийн ялгарлыг 20 хүртэлх хувиар бууруулна" гэж онцоллоо.

Харин ЗТХ-ийн сайд С.Бямбацогт "Манай улсад 400 мянган hybrid хөдөлгүүртэй автомашин бий. Нүүрсэн янданг хилээр гаргахыг хориглоогүшй болохоор хулгайн сүлжээ үүссэн" гэж нэмэв.

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.