| | USD/MNT 0₮

Хэнтий, Төв, Хөвсгөл аймгуудад гарсан хээрийн түймэрт 206 га талбай шатжээ

Хэнтий аймгийн Дадал, Төв аймгийн Баян-Өнжүүл, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд дөрөвдүгээр сарын 12-нд ой хээрийн түймрийг бүрэн унтраажээ. Урьдчилсан байдлаар дээрх гурван түймэрт 206.5 га талбай өртсөн. Ой, хээрийн түймрийн 60 гаруй хувь нь дөрөв, тавдугаар саруудад тохиолдож байна.

Иймд иргэд та бүхэн ой, хээрийн бүсэд зорчихдоо сонор сэрэмжтэй байж, байгаль, экологи цаашлаад хүн, мал, ан амьтан, эд хөрөнгөд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.