| | USD/MNT 0₮

САЙН ҮЙЛИЙН ӨДӨР: Сайн үйлс бүхэн сайхан мөртэй шүү

Дэлхийн нийтээрээ дөрөвдүгээр сарыг “ДЭЛХИЙН САЙН ДУРЫНХНЫ САР” хэмээн нэрлэж сайн дурын ажлын утга учрыг сурталчлан таниулах, талархлаа илэрхийлэх сар болгон тэмдэглэдэг билээ. Иймд “Дэлхийн сайн дурынхны сар”-ыг тохиолдуулан өсвөр насны хүүхдүүдэд сайн дурын ажлыг сурталчлан таниулах зорилгоор ХНХЯ, Залуучуудын хөгжлийн үндэсний ажлын алба, Монголын сайн дурынхны төв, Улаанзагалмай нийгэмлэг зэрэг байгууллагуудтай хамтран оюутан залуусын дунд өнөөдөр GOOD DEEDS DAY- САЙН ҮЙЛИЙН ӨДӨР” өдөрлөгийг АШУҮИС-ийн Соёлын танхимд амжилттай зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээнд албаныхнаас гадна 500 оюутан залуус, урлаг соёлынхон оролцлоо. Тодруулбал, НҮБ-ын суурин төлөөлөгч Тапан Мишра, Нийслэлийн хүүхэд гэр бшлийн хөгжил, хамгааллын газрын дарга Ө.Ган-Өлзий, МСДТ-ийн захирал, нийгмийн ажлын багш доктарант Б.Цэвэлмаа, МУЗН-ийн нарийн бичгийн дарга Н.Болормаа зэрэг албаныхан оролцов. Мөн сайн үйлс гэж юуг хэлэх юм, амжилтын түүхүүдээ хүүхдүүд хоорондоо хуваалцсан сайхан үйл явдал боллоо. Оюутан залууст өсвөр үеийнхэнд сайн сайхан үйлсийг дэлгэрүүлэх бусдад туслахын сайхан үйл хэрэг гэж юу байдгийг таниулах ойлгуулах үүднээс жил бүр энэхүү арга хэмжээг зохион байгуулдаг гэдгийг онцлов.
Тайлбар байхгүй.
Сайн үйлс хийснээрээ үргэлж бахархаж, азжаргалыг мэдэрч байгаарай
НҮБ-ийн суурин төлөөлөгч Тапан Мишра "Би Монголын соёлд хайртай. Монголын улаан загалмай нийгэмлэгийнхэн сайн дурынхны үйл ажиллагаа хийж байгаа нь сайн шүү. Монголд сайн үйлсийг хэрхэн хөгжүүлэх, англи хэлийг нь хэрхэн сайжруулах тал дээр анхаарна. Дэлхий нийтэд өөрийнхөө түүхийг хуваалцах дуртай би. НҮБ-ын суурин төлөөлөгч хийхээс өмнө хэд хэдэн улсад ажиллаж байлаа. Хүүхэд залуучуудад хандаж хэлэхэд сайн үйлс хийснээрээ үргэлж бахархаж, азжаргалыг мэдэрч байгаарай. Та хэдэд өгөх мэссэж бол сайн үйлс үргэлж хийж, сайн сайхан Дэлхийг бий болгоорой, та нар чадна" гэлээ.
Өөрсдийгөө хөгжүүлж, өрөөлийг хамгаалж байгаа та нарт баярлалаа
 
НХГБХХГ-ын дарга Ө.Ган-Өлзий "Нийгмийн, хүний сайн сайхны төлөө цугларч, нэг өдөр өөрсдийгөө хөгжүүлж байгаа хүүхэд залуучууд та бүхэндээ баярлалаа. Хүүхэд өсвөр үе залуу үеэ яаж хамгаалах вэ. 1996 онд хүүхдийн эрхийг хамгаалах хуультай болсон. Хүүхэд үүрэг хүлээх ёсгүй. Харин хөгжих, сурч боловсрох, эсэн мэнд амьдрах гэх мэт дөрвөн эрхтэй. Сайн дурын ажил хийснээр хүүхэд хөгжих боломжтой. Өөрийгөө болон найзууддаа үргэлж тусалж сайн сайхан үйлийн үрийг тарьж байгаарай" гэв.
Сайн үйлсийг хийж, сайхан зүйлсийг үргэлж бодож бай, бодол биелэлээ олдог юм
Сайн үйлсийн үнэ цэнэ гэсэн илтгэлээр Б.Цэвэлмаа багш илтгэл тавилаа. Тэрбээр "Сайн үйлсийн өдрийн мэнд хүргэе. Энд хүрэлцэн ирсэн бүх хүүхдэд баярлалаа. Хүн болгон зүрх сэтгэл дотроо бусдад тусалдаг. Миний хувьд 19 жил сайн сайхан үйлс, сайн дурын ажлын төлөө амьдралынхаа цаг завыг зарцуулсан байна. Энгийнээр ойлгуулахад сайн үйл үнэ цэнэтэй байдаг. Үргэлж сайн үйлсийг яриарай. Амьдрал дээр сайныг ярьдаг, сайхныг хуваалцдаг сайхныг бод, сайхныг бодох тусам сайхан амьдарна. Харин сөрөг бодлууд хор хөнөөлтэй. Амжилтгүй зорилгогүй болгодог. Сайныг үйлд, хийсэн ажлынхаа төлөө шан харамж нэхдэггүй мөнгө авдаггүй юм. Сайн үйлс сайхан мөртэй шүү. Одооны нийгэмд асуудал байгаа, асуудлыг шийдэхийн тулд даваад гарах тэнхээтэй, өөрийгөө өөрчилж, илүү азжаргалтайгаар амьдрах ёстой" гэв.
Мөн түүнчлэн тэрбээр "Монголд сайн дурын үйл ажиллагаа хөгжөөд нэлээд хэдэн жил болжээ. Төрийн бус байгууллагууд хувь хүмүүс өөрсдийнхөө сонголтоор нийгэмдээ үнэ цэнэтэй хувь нэмрээ оруулах гэж аливаа сайн сайхан ажлуудыг санаачилаад хийдэг ийм туршлагуудтай. Харин сайн үйлс гэдэг агуулга нь өөрөө амьдрахдаа аж төрөхдөө хүмүүс сайныг бодож, сайн үйлсүүдийг өөрсдийнхөө сонголтоор хийдэг байгаасай. Бүх хүмүүсийн сонголт юм шүү. Хамгийн том өөрчлөлт гаргасан зөв хандлага гэдгийг түгээхийг зорилго болгодог. Үйл ажиллагааны хувьд байгууллага дээр системтэй зорилготой өөрчлөлт рүү чиглэдэг. Тиймээс ялгаа нь нэг нь системтэй өөрчлөлт, нөгөө нь хүмүүсийн өөрсдөд нь зан үйл болгож тогтстон тийм ажил байхыг заадаг.
Бага насны хүүхдүүд зан үйлийн хувьд сайн байх эерэг байх, тус дэмийн оролцоотой болгохын тулд аав ээжийн оролцоо чухал. Ээж аавууд өөрсдийнхөө зан үйлийг ойлгож засаж, хүүхдээ зөв зүйл хийж байхад нь дэмждэг байх нь эргээд хүүхдийн хүмүүжил төлөвшилд их нөлөөлдөг юм шүү. Хүүхдийн хөгжил хүмүүжил гэдэг эцэг эхийн хүмүүжилтэй салшгүй холбоотой. Өдөр тутамдаа яаж харилцдаг уу тэрэнтэй хүүхдийн харилцаа шууд хамаарна шүү.
Монголын сайн дурынхны төв бол хүүхэд хамгааллын асуудал хүүхдийн хөгжил оролцоог дэмжихэд эцэг эхчүүдийг их чухал гэж хардаг. Тийм учраас аав ээжүүдэд хүүхдээ яаж ойлгох ёстой юм бэ гэдэг талаар илтгэлүүд тавьдаг. БЗД-ийн гурван сургуулийн 500 гаруй эцэг эхэд тавьсан. Аль болох хүмүүст илүү их энгийнээр ойлгуулахыг хичээдэг. Яг хажууд нь ямар асуудал байна, ямар бэрхшээл тулгараад байна, чи өөрийгөө харахад ямар асуудал байна гэдгийг өөрийнхөө тухай ойлгож байж хүүхдэдээ яаж ойлгуулах вэ гэх мэт зүйлсийг хөндөх нь чухал байдаг" гэсэн юм.
Тайлбар байхгүй.
Хүнд туслах гоё, надаас гарч байгаа сайн дурын тусламж энерги дуусашгүй шүү
Оюутан Б.Дашзэвгэ "Монголын сайн дурынхны клуб хариуцсан зохицуулагч хийдэг. 10 жилээсээ эхэлж ажилласан. Өнөөдрийн арга хэмжээ бол дэлхий даяараа тэмдэглэдэг сайн дурынхны баярын өдөр гэж ойлгож болно. Өнөөдөр Улаанзагалмай нийгэмлэгийнхэнтэй нийлээд өсвөрийн 500 гаруй сайн дурынхныг цуглуулсан байна. Сайн дурын ажлыг хэн ч хийж болно. Заавал мөнгөтэй болчихоод хийе гэж бодохгүй байна. Хүүхдүүд багаасаа сайн дурын сайн үйлстэн болж болно. Миний хамгийн анхны сайн дурын ажил бол Анд хөтөлбөр байсан. Тусгай хэрэгцээт хүүхдэд дээр гэрээр нь ажилладаг хөтөлбөр байсан. Хөтөлбөрийн хугацаанд тэр хүүхдийн онош тодорхойгүй байсан бөгөөд харин хөтөлбөр хэрэгжээд ажиллаад эхлэхэд онош нь тодорхой болж бие нь сайжраад эхэлсэн. Эмээтэйгээ байдаг хүүхэд байсан. Биднийг очихоор эмээ нь амардаг. Их ядардаг байсан эмээ нь. Үр дүнтэй ажил байсан. Түүнээс л би сайн дурын ажил хийх ёстой юм байна гэдгээ ойлгож авсан. Хүнд туслах гоё, сайн дурын тусламж энерги дуусашгүй шүү. Ажиллаад байхад л энерги гараад байдаг" гэж сэтгэгдлээ хуваалцлаа.
Тайлбар байхгүй.
Тайлбар байхгүй.
Тайлбар байхгүй.
 
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.