| | USD/MNT 0₮

Он гарснаас хойш манай улсын 410 иргэнийг Солонгосын хил дээрээс буцаажээ

2022 онд Аялал жуулчлалын салбарыг дэмжих, жуулчдыг татах зорилтын хүрээнд Монгол Улсад жуулчлах зорилгоор 90 хүртэл хоногийн хугацаанд зорчих Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэдийг визийн шаардлагаас чөлөөлсөн. Энэ хууль өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж БНСУ-ын иргэд манай улсад 90 хоногт визгүй зорчиж буй.

Гэтэл манай улсын иргэд Солонгосын виз даруулахын тулд 90 хоног пасспортоо хураалгаж хүлээдэг. Улмаар виз зөвшөөрөгдөж хил дээр очмогц буцаадаг тохиолдол буурахгүй байна.

Тухайлбал,  БНСУ өнгөрөгч 2023 онд Монгол Улсын 1593 иргэнийг хилийн шалган дээрээсээ буцааж, хөрөнгө мөнгө, сэтгэл санаагаар нь хохироож байв.

Тэд хилийн шалган дээр саатуулсан Монголын иргэдийг хонгилын өрөөнд хорьж, ялтан хулгайчийг баривчилсан аятай чанга дуугаар зандран дээрэлхэж буй талаар олон зуун иргэд мэдээллэдэг.

Гэтэл 2024 оны эхний дөрвөн сарын байдлаар Монголын 410 иргэнийг хил дээрээсээ буцаажээ. Энэ нь олон иргэдийг хөрөнгө мөнгө, сэтгэл санаагаар хохироож байна хэмээн шүүмжлэл дагуулаад байна.

 

 

Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.