| | USD/MNT 0₮

Сэрэмжлүүлэг:Нэр нүүрээ нуусан хуурамч хаягаар бага насны охидуудтай харилцаж байсныг илрүүлжээ

Өчигдөр цахим хуудсанд нэгэн иргэн хуурамч хаяг ашиглаж, бага насны хүүхдүүдийг буруу зүйлд уруу татахыг санаархсан нэгэн сэжиг бүхий этгээдийг цагдаагийн байгууллагад барьж өгчээ. Цагдаагийн байгууллагаас тухайн иргэнийг шалгаж, машинд нь үзлэг хийж тайлбар мэдүүлэг авч эхэлжээ. Тодруулбал, 40 гаруй насны эрэгтэй утсандаа хуурамч хаяг нээж бага насны охидуудтай чаталж уулзах санал тавьсан байна. Харин энэ үйлдлийг нь мэдсэн нэгэн ээж шуурхай ажиллаж, Хан-Уул дүүргийн цагдаад мэдэгдэж, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлүүлж, сэжигтэн этгээдийг баривчлуулсан байна.

Тиймээс бага насны хүүхэдтэй ялангуяа охидуутай аав ээжүүд асран хамгаалагч нар хүүхэддээ тавих анхаарлаа сайжруулж утсыг нь шалгаж байхад гэмгүй юм байна. Тэгэхгүй бол иймэрхүү хүмүүсийн өгөөшинд орж гэмт хэргийн хохирогч болох магадлалтай юм байна шүү. Мөн насанд хүрээгүй хүүхдүүдийнхээ зургийг мэдээллийг нь сурдаг сургуулийг нь цахим сүлжээнд ил нээлттэй тавихгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж сэрэмжлүүлж байна. 

Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.