| | USD/MNT 0₮

Тэтгэвэртээ гарах ёстой УИХ-ын гишүүн Н.Энхболд Элчин сайдаар томилох нь зөв үү?

Монголын улстөрд өртэй мэт хүчин зүтгэсэн өвгөчүүлийг одоо тэтгэвэрт нь гаргах хэрэгтэй шүү дээ гэсэн үнэн үгтэй шүүмжлэл олон нийтийн сүлжээнд хөвөрч байна. Тодруулбал, тэтгэвэртээ гарах нас нь болсон Нямаагийн Энхболд гишүүнийг БНХАУ-ын Элчин сайдаар томилох тохироог хийж, өчигдөр амжилттайгаар дэмжиж баталжээ.

Тухайлбал, өчигдрийн өчигдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар гурван Элчин сайдын томилгооны асуудлыг хаалттай хэлэлцсэн. Тэдний дунд УИХ-ын гишүүн Н.Энхболдын нэр байв. Түүнийг БНХАУ-д суух Бүрэн эрхт Элчин сайдаар томилж, одоо байгаа Элчин сайд, Бригадын генерал Т.Бадралыг эгүүлэн татах тохироог улстөрийнхөн амжилттай хийжээ. 

Н.Энхболдыг улстөрийн албанаасаа буугаагүйгээр дараагийн албандаа томилогдож болох уу гэсэн асуулт гарч байна. Тэрбээр төрд 43 жил үүний 24 жил нь тасралтгүй УИХ-ын гишүүн, сайд, даргын алба хашсан, өдгөө 67 настай. Тэтгэвэртээ гарах нас нь аль хэдийнэ болчихсон. Гэтэл бүр гишүүний суудлаасаа буугаагүй байж, дараагийн шинэ ажилдаа томилогдох гэж байгаа нь улстөрийн гэмт хэрэг юм бишүү. 

Улс төр

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.