| | USD/MNT 0₮

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Цэргийн Төв Эмнэлэгт тусламж үзүүллээ

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад батлагдсан тоогоор 6 иргэн коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон. Халдварын бүс нутаг, голомтоос ирсэн иргэдээс шинжилгээ авч Цэргийн Төв Эмнэлэг тусгаарлан ажиллаж байгаа билээ. Энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Коронавирусийн халдвартай нүүр тулж байгаа Цэргийн Төв Эмнэлгийн эмч, сувилагчид зориулж 190 ширхэг хамгаалалтын хувцас хандивлажээ.

Манай иргэд, албан байгууллагууд ч дэлхий даяар хурдацтай тархаж буй энэхүү цар тахлын эсрэг өөрсдийн боломжоор хандив өргөж буй энэхүү аян тасралтгүй үргэлжилж буйд талархаж байна. ЭМЯ-с гаргасан заавар зөвлөмжийг иргэн бүр дагаж энэхүү халдвараас өөрийгөө болон өрөөлийг хамгаалцгаая.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Цэргийн Төв Эмнэлэгт тусламж үзүүллээ
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.