| | USD/MNT 0₮

МАН-ЫН БАГА ХУРЛААР Ц.БАТ-ЭНХИЙГ ЧӨЛӨӨЛӨХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ

МАН өнөөдөр 09.00 цагаас Бага хурлаа онлайнаар зохион байгуулахаар болжээ.

Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Бага хурлын товыг ийнхүү тогтоосон юм. Бага хурлаар МАН-ын 2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийг хөтөлбөрийг хэлэлцэж, мөн Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Бат-Энхийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэхээр болжээ.

Түүнийг албан тушаалаас нь чөлөөлөх болсон асуудал нь хөл хориотой үед онцгой дэглэм журам зөрчиж, гадаадаас ирэх үедээ албан тушаалаа хэтрүүлж, үйлчилгээний ажитан болон төрийн алба хаагч нартай зүй бус харьцсан гэх шүүмжлэлд өртсөн билээ. Ийнхүү нам нь дотроо их цэвэрлэгээ хийж, алдаа дутагдал гаргасан албан тушаалтныг ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэх нь тодорхой болсон байгаа юм. Дүрмээрээ бол намын Бага хурлаар чөлөөлөх эсэх асуудлыг нь хэлэлцэх юм. 

Дашрамд дуулгахад, Ц.Бат-Энх энэ оны сонгуульд Эрдэнэт хотоос нэр дэвшинэ гэдгээ хэлсэн. Гэвч нам нь нэр дэвшүүлэх эсэх нь ийнхүү бүрхэг болж эхэлжээ. 

 

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Бага хурлын товыг ийнхүү тогтоосон юм. Бага хурлаар МАН-ын 2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийг хөтөлбөрийг хэлэлцэж, мөн Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Бат-Энхийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэхээр болжээ.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.