| | USD/MNT 0₮

С.Зориг амьд сэрүүн байсан бол өнөөдөр 58 нас хүрэх байлаа

Өнөөдөр 2020 оны дөрөвдүгээр сарын 20. Ардчиллын алтан хараацай, төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсан 58 жилийн өмнөх энэ өдөр Санжаасүрэнгийн хоёр дахь хүү болон мэндэлж байжээ.

Өнөөдөр тэрээр амьд сэрүүн биш байна. Түүний үхэл улс төрийн шоу болсон хэвээр. Учир нь түүний амь насыг хөнөөсөн гэх хэрэгтнүүдийг олж тогтоон шүүхээс Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт ял шийтгэл оноосон ч энэ хэргийг үйлдэх захиалагч буюу цаад эзнийг нь олж тогтоосонгүй. Олж тогтоох хүсэл сонирхол эрх баригч намынханд байсангүй гэж олон нийт харж, хардсаар.

Өнөөдөр түүний төрсөн өдөр учраас АН-аас болон ар гэрийнхнээс нь хүрэл хөшөөнд нь хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө.

С.Зориг гэж хэн бэ?

1962 оны дөрөвдүгээр сарын 20-нд Ардын боловсролын яамны орлогч сайд Санжаасүрэнгийн хоёр дахь хүү болж төржээ.

Нийслэлийн, гадаад хэлний 23 дугаар сургуулийг төгссөн.

Москвагийн улсын их сургуулийн философийн ангийг төгссөн. Оюутан ахуйдаа хөл бөмбөг, регби их тоглодог байжээ.

Түүний ээж С.Доржпалам нь их эмч бөгөөд Оросын нэрт эрдэмтэн, монголын анхны газрын зургийг зохиогч, монгол судлаач А.Симуковын охин. Тэрээр "Сэрэлт" киноны эмчийн дүр бүтээснийг монголчууд андахгүй сайн мэднэ.

1990 оны зургадуугар сард болсон анхны чөлөөт ардчилсан сонгуулиар АИХ-ын депутатаар сонгогдон, улмаар Улсын Бага Хурлын гишүүн болжээ.

Мөн 1992, 1996 оны сонгуулиар УИХ-д сонгогдож байсан.

Түүнийг 1998 оны аравдугаар сарын 2-нд гэрт нь онц хэрцгийгээр хөнөөсөн.

2016 онд түүний амийг хөнөөсөн гэх хэрэгт иргэн Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг буруутгаж гурван шатны шүүхээс 24-25 жилийн ял оноосон юм.

Өнөөдөр 2020 оны дөрөвдүгээр сарын 20. Ардчиллын алтан хараацай, төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсан 58 жилийн өмнөх энэ өдөр Санжаасүрэнгийн хоёр дахь хүү болон мэндэлж байжээ.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.