| | USD/MNT 0₮

У.Хүрэлсүх:Засгийн газар бүх юмны үнийг хатуу барьж чадахгүй

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын сайд нартайгаа танилцуулсан билээ.

Харин гаргасан шийдвэрийг ард иргэд эсэргүүцэж, халамжийг хавтгайруулан олгох гэлээ, халамж нэмж олгосноос болж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өснө. Сонгуулийн дараа эдийн засаг улам хүндэрнэ гэсэн шүүмжлэлийг хэлээд байгаа юм.

Харин энэ асуудалд Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх “Ард иргэд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Засгийн газар бүх юмны үнийг хатуу барьж чадахгүй. Зах зээлд шилжчихсэн учраас эрэлт нийлүүлэлтээрээ л явна. Ковид 19-тэй холбогдуулан Засгийн газраас янз янзийн шийдвэрийг гаргаж байгаа. Цагийн байдлаас шалтгаалж цаашид ч янз янзийн шийдвэр гаргана.

Засгийн газар, Нийслэл, УОК-иос гаргаж байгаа шийдвэрүүд хүн бүхэнд таалагдахгүй байж болно. Гэвч нийтийн эрх ашгийн төлөө шийдвэрүүдийг гаргаж байгаа юм шүү. Гаргаж байгаа шийдвэрүүдээ маш сайн бод гэсэн үүргийг албан тушаалтнуудад өгч байна. Диско бааруудын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан бол түүнийгээ хэрэгжүүл гэсэн байр суурьтай байгаа. Бар цэнгээний газрыг нээсэн асуудал бол маш буруу. Тийм ч учраас гаргасан шийдвэрээ цуцалсан. Дахин дахин ийм зүйл гаргаад байж болохгүй. Амьд явбал алтан аяганаас ус уух өдөр ирнэ. Ерөнхий сайдын хувьд нэгдүгээрт иргэдийнхээ эрүүл мэнд, хоёрдугаарт эдийн засгийн асуудлаа бодож байна.

Бизнесийн асуудал ярих юм бол ганц Монгол биш дэлхий нийтээрээ хүндэрлээ. Хөрөнгөтэй мөнгөтэй бяртай хүмүүс мөнгөө гаргаж амьдралаа зохицуулаад явж байна.

Бидний байгаа боломж ийм байна. Засагт байгаа боломжийнхоо хэрээр ард иргэддээ туслаж байна. Дараа дараагийн арга хэмжээнүүдийг авахаар судлаж байна. Түүнээс зогссон байгаа бүх бизнесүүдийг Засгийн газар өөд нь татаад бүх хүн, аж ахуйн нэгжүүдэд мөнгө өгөөд тордоод аваад явах боломж засагт байхгүй. Дэлхий нийтэд тохиосон гай гамшиг, цар тахал гэдгийг ойлгох хэрэгтэй. Дэлхий нийтэд ажиллаж байгаа иргэдийн 80 гаруй хувь хөл хорионд орсон байна. Үүнээс болж бизнес зогсож байгаа юм.

Ноолуурын үнэ ханш ч мөн ялгаагүй, дэлхийн зах зээл дээр унаж байна. Итали, Испани, Хятад гээд үйлдвэрүүд нь хөл хорионд орсон байдалтай байна. Үйлдвэрлэлүүд зогсож, эрэлт хэрэгцээ багасч байна. Үүнтэй холбоотой ноолуурын үнэ хамаарна шүү. Түүнээс Ч.Улаан сайд малчдынхаа эсрэг ажиллаагүй байх гэж бодож байна.

Өнөөдөр малчид хэдэн төгрөгөөр ахиу ноолуураа өгвөл өөрт нь ашигтай байх болов уу. Ноолуурын зах зээлийг нээнэ. Гэвч худалдаж авдаг зах зээл нь хил гааль хаасантай холбоотойгоор манайд орж ирж чадахгүй байгааг ойлгоорой. Гэхдээ бид нар зохицуулалт хийнэ, тийм учраас малчид яарахгүйгээр ноолуураа хадгалж бай гэдгийг Ч.Улаан сайд малчдад хандаж хэлсэн” гэлээ.

 

 

Засгийн газар, Нийслэл, УОК-иос гаргаж байгаа шийдвэрүүд хүн бүхэнд таалагдахгүй байж болно. Гэвч нийтийн эрх ашгийн төлөө шийдвэрүүдийг гаргаж байгаа юм шүү. Гаргаж байгаа шийдвэрүүдээ маш сайн бод гэсэн үүргийг албан тушаалтнуудад өгч байна.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.