| | USD/MNT 0₮

Н.Номтойбаяр:Гутлаа тослоод өөрөө очих гэтэл зам хаалттай байна, маргааш яллах дүгнэлтээ дэлгэнэ

УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр түдгэлзсэн Н.Номтойбаярыг албадан ирүүлэх хүсэлтийг прокурорын газраас шүүхэд ирүүлжээ.

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Н.Номтойбаярыг албадан ирүүлэх шүүгчийн захирамж гаргуулах хүсэлтийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд яг одоо энэхүү хүсэлтийг хэлэлцэж байгаа талаар эх сурвалж хэлсэн юм.

Харин Хан-Уул дүүрэгт бие дааж нэр дэвшихээр болоод байгаа гишүүн асан Н.Номтойбаяр “Шүүхийн шийдвэр гарчээ. Гутлаа тослоод өөрөө очих гэтэл зам хаалттай. Маргааш 11.00 цагт өөрийн биеэр очиж улстөрийн "яллах дүгнэлт"-ээ аваад АТГ-ын гадаа шууд нийтэд дэлгэнэ. Хэвлэлийнхэн ирвэл талархах болно” гэж цахим хуудсандаа бичжээ.

Гишүүн асан Н.Номтойбаяр “Шүүхийн шийдвэр гарчээ. Гутлаа тослоод өөрөө очих гэтэл зам хаалттай. Маргааш 11.00 цагт өөрийн биеэр очиж улстөрийн "яллах дүгнэлт"-ээ аваад АТГ-ын гадаа шууд нийтэд дэлгэнэ. Хэвлэлийнхэн ирвэл талархах болно.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.