| | USD/MNT 0₮

С.БАЯРЦОГТ: БИ ЭНЭ ГЭРЭЭНИЙ ТӨЛӨӨ АВИЛГА, ХЭЭЛ ХАХУУЛ АВААГҮЙ, ЗӨВ ЗҮЙТЭЙ ГЭРЭЭ ХИЙСЭН ГЭДЭГТЭЭ ИТГЭЛТЭЙ БАЙНА

ШУУД ҮЗЭХ:

Өнөөдөр Сангийн сайд асан С.Баярцогт "Оюу толгойн" гэрээнийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Оюу толгой" ордыг ашиглах нь тусгаар тогтносноосоо хойш Монголчууд бид өөрсдөө бие дааж хийсэн анхны том гэрээ хэлцэл байсан төдийгүй уг төсөлд гуравдагч хөршөөс оруулсан хөрөнгө оруулалт нь хоёр хөршийн хөрөнгө оруулалтыг илт давсан, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг эдийн засгийн аргаар баталгаажуулсан онцгой тохиолдол байсан. Тухайн үеийн УИХ,Засгийн газар үүлэн чөлөөний нар шиг цаг хугацааны торгон агшинг хийж чадсан юм.  Гэвч уг гэрээг байгуулагдаж эхлэх үеэс зарим сонирхогч этгээд, талуудын зүгээс магадгүй гадны улс орны нөлөө оролцоотойгоор байнга шүүмжилж, үгүйсгэн буруутгах үйл ажиллагааг нарийн зохион байгуулалт үе шаттайгайр, олон жил хийж гүйцэтгэсний үр дүнд нийт Монголчуудын дунд уг гэрээ, төслийн бүтээн байгуулалтын талаар эргэлзэх, үл итгэх уур амьсгалыг бий болгосон.  

Оюу толгой төсөл нь олон жилийн туршид хэрэгжих дэлхийн хэмжээний томоохон бүтээн байгуулалт учир хэрэгжилттэй холбоотой сорилт, бэрхшээл тулгарах нь гарцаагүй. Гэтэл үүссэн хүндрэл, бэрхшээлийг даван туулах нь үе, үеийн төрийн байгууллагуудын үүрэг гэж ойлгож, хандахаас илүүтэй гэрээг хийсэн Засгийн газрын Ерөнхий сайд, Сангийн сайд нарыг нэр цохон буруутган, гэрээ хийхдээ авлига хээл хахууль авсан мэтээр гүтгэсэн сурталчилгааг олон жилийн турш хийж байна гэв.

LIVE

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.