| | USD/MNT 0₮

"Эрдэнэт"-ийг гадны банкинд барьцаанд тавьж, их хэмжээний ам.доллар завшсан Ш.Батхүүг шүүнэ

 
Одоогоос олон жилийн өмнө "Эрдэнэт" үйлдвэрийг барьцаанд тавьж, "Стандарт" банкнаас 100 гаруй сая ам.долларын зээл авсан "Жаст" группын захирал асан Ш.Батхүү, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг нарт холбогдох шүүх хурал өнөөдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд болно. 
 
Хэргийн тухайд тодруулбал, Ш.Батхүү нь хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, хэвлэмэл маягт ашиглан “Стандарт” банкнаас 109 сая долларын зээл авч, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдон шалгагдсан юм.
 
Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны долдугаар сарын 24-ний өдөр хэлэлцэж, нэр бүхий яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааны товыг ийнхүү гаргасан байгаа юм. 
Одоогоос олон жилийн өмнө "Эрдэнэт" үйлдвэрийг барьцаанд тавьж, "Стандарт" банкнаас 100 гаруй сая ам.долларын зээл авсан "Жаст" группын захирал асан Ш.Батхүү, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг нарт холбогдох шүүх хурал өнөөдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд болно.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.