| | USD/MNT 0₮
Манайхан түүх соёл, үнэт өвөө устгах дуртай ард түмэн. Иймдээ ч хомхой сэтгэлдээ автаж, нэн ховор олдвор болох булш, хэрэгсүүрийг ухаж, тонож сүйдэлдэг. Хамгийн сүүлд гэхэд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Мунгараг багийн нутаг Хориг хэмээх уулан дахь эзэнт гүрний үеийн булшнуудыг тоножээ. Өнгөрсөн жил гэхэд тус уулын орчмоос мөнх цэвдэгт тэс хөлдүү хадгалагдсан гурван ваар өрөм, нэг ваар шар тос Монголын төдийгүй дэлхийн археологийн түүхэнд нэн ховор нээлт болоод байна. 700-800 жилийн настай булшнаас олдсон уг археологийн олдворыг зул байж болзошгүй хэмээн таамаглаж байсан нь хомхой сэтгэлтнүүдийн шуналыг хөдөлгөх болсон аж. Иймд тус аймгийн нутгийн иргэд болон эрдэмтэн судлаачид соёлын үнэлж баршгүй эд өлгийн зүйлсийг хамгаалалтад авах нэн шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийлжээ.
Манайхан түүх соёл, үнэт өвөө устгах дуртай ард түмэн. Иймдээ ч хомхой сэтгэлдээ автаж, нэн ховор олдвор болох булш, хэрэгсүүрийг ухаж, тонож сүйдэлдэг. Хамгийн сүүлд гэхэд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Мунгараг багийн нутаг Хориг хэмээх уулан дахь эзэнт гүрний үеийн булшнуудыг тоножээ. Өнгөрсөн жил гэхэд тус уулын орчмоос 700-800 жилийн настай гурван ваар өрөм, нэг ваар шар тос зэрэг олдворуудыг археологчид малтлага судалгаагаар илрүүлсэн нь хомхой сэтгэлтнүүдийн шуналыг хөдөлгөх болсон аж. Иймд тус аймгийн нутгийн иргэд болон эрдэмтэн судлаачид соёлын үнэлж баршгүй эд өлгийн зүйлсийг хамгаалалтад авах нэн шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийлжээ.