| | USD/MNT 0₮

Т.Бат-Эрдэнэ: ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэгийн хүү 298 сая төгрөгийн үнэ бүхий байранд хууль бусаар амьдарсан

Үндэсний мэдээллийн төвд “MSPD” ХХК-ийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ ХЭҮК-ын гишүүний хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "П.Оюунчимэгийн хүү Б.Жавхлантөгс нь 2014 оны есдүгээр сарын 23-ны өдөр ЗГ/А-13 дугаартай гэрээг "Эм Эс Пи Ди" ХХК-тай гэрээ байгуулж, "Номун village" хотхоноос 106.5 мкв талбайтай 298 сая төгрөгийн үнэ бүхий дөрвөн өрөө цоо шинэ байранд нүүж орсон. Гэхдээ дөрвөн жилийн турш ямар ч төлбөр төлөлгүйгээр байранд амьдарч байгаа тул байрнаасаа гарахыг бид удаа дараа шаардсан. Байр суллаж өг гэхээр гарч өгдөггүй. Сүүлдээ арга ядаад албадан гаргахаар хуулийн байгууллагад хандсан боловч П.Оюунчимэг гишүүн албан тушаалаа ашиглаад хуулийн шийдвэрт нөлөөлөөд байна. Тэрээр "Хууль хүчний байгууллага миний гарт байна. Та нар юу ч хийж чадахгүй" хэмээн сүрдүүлж байна. Хүний эрхийг хамгаалах ёстой хүн ганц утасдаад л хүнийг шоронд хийчихэж чадна гэж яриад явж байгаа нь ёс зүйд хэрхэн нийцэж байна вэ? 

Яг одоо Хан-Уул дүүргийн цагдаагийн I хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгаж байгаа ч тун удахгүй хөөн хэлэлцэх хугацаа нь дуусах гэж байгаа. П.Оюунчимэг гишүүн хэргийг шалгаж байсан мөрдөн байцаагчийг дуудан дарамталж, хууль бүс үйлдэл хийхийг шаардсан байсан. Тиймээс Ерөнхий сайд, Засгийн газар, УИХ-д хандаж энэ хүнийг албан тушаалаас нь чөлөөлж өгөхийг шаардаж байна" гэлээ.

“MSPD” ХХК-ийн Боруулалтын албаны дарга Э.Баатарсүх: Өнөөдөр Монголын нөхцөлд барилгын салбар хэр хэцүү байгааг та бүхэн мэдэж байгаа байх. Иймээс бидорон сууцаа хоёр жилийн хугацаатай хүүгүй зээлээр борлуулж байсан. Энэ үед ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг хоёр жилийн дотор байрныхаа мөнгийг төлж дуусгана гэсэн санал тавихад нь бид зөвшөөрсөн. П.Оюунчимэгийн хүү 298 сая төгрөгийн үнэ орон сууц, 28 сая төгрөгийн үнэ бүхий дулаан граж, нийт 326 сая төгрөгийн үнэтэй байранд орж суучихаад өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй. Иймд 2018 оны нэгдүгээр сараас эхлэн байр суллаж өгөхийг шаардахад хууль хүчнийхнийг дарамтлаад сууж байна. Таван жилийн хугацаа нь тун удахгүй дууслаа. Хэрвээ хөөн хэлэлцэх хугацаа нь дуусвал бид л хохироод үлдэнэ. Иймд энэ хүнийг өндөр албан тушаалаас нь буулгахыг шаардсан албан бичгийг Төрийн гурван өндөрлөгт хүргүүлж байна.

ШУУД ҮЗЭХ:

Яг одоо Үндэсний мэдээллийн төвд иргэн Т.Бат-Эрдэнэ ХЭҮК-ын гишүүний хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийж байна.
Улс төр

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.