| | USD/MNT 0₮
МАХН-аас Цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Тус намын дэд дарга С.Ганбаатар “Ойрын өдрүүдэд Төрд шургалсан хулгайч нар ил болж байна. Рио Тинтогийн УИХ Монгол орныг өрөнд оруулсан. Урвагчид ил болж, үнэнд гүйцэгдэж байна. Баялгаа өгөөд эргээд авч байгаа шанд нь өнөөдөр Монголд 3 хүний нэг нь ажилгүй байна. Рио Тинтогийн улаан хамгаалагчид хүчтэй байсан ч одоо цаг нь дууслаа.
Оюутолгойн асуудал сөхөгдөхөөр сэлэм эргүүлэгчид болох Х.Баттулга, У.Хүрэлсүх нар хаачив аа. Монголын ард түмнийг гадаадын төрийн 15 банкны барьцаанд тавьсан. 1 банк нь хуйвалдаанд оролцохгүй гээд гарсан байгаа ч 14 банкны шийдвэр хүчин төгөлдөр явж байгаа.
Дубайн гэрээг сайжруулъя, Монголын ард түмэнд ашигтай байлгая, хэлэлцээрийн ширээнд сууя гэсэн гурван хувилбарыг л бид дэвшүүлж байгаа юм. Монголын талын 34 хувийг зарахаар болвол ул суурьтай судлах хэрэгтэй. Заавал яагаад өөрсдийнхөө хувийг зарах ёстой гэж. 66 хувийг нь худалдаж авч яагаад болохгүй гэж. Бидэнд гарц гаргалгаа байна. Зүгээр л бидэнтэй хэлэлцээрийн ширээнд суухыг шаардаж байна" гэлээ.
Хуульч Э.Эрдэнэжамъяан: Оюутолгойн гэрээ Монголд ашиггүй болох нь хэнд ч ойлгомжтой боллоо. Ийм хохиролтой гэрээг байгуулсан хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй. Тэдгээрийн нэг нь ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж юм. Тэр бол Рио Тинтогийн гар хөл юм. Монгол хуультай орон байсан бол Ц.Нямдорж өнөөдөр шоронд байх ёстой байсан. Түүнд хандаж хэлэхэд 2020 оны сонгуулиар миний бие Ц.Нямдоржийг УИХ-д гаргахгүй. Ганцаараа тэмцээд ч болов зорилгодоо хүрнэ.
МАХН-аас Цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.