| | USD/MNT 0₮
Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолооч болон түүний эхнэрээс коронавирус илэрч, Монгол Улс даяар гурван хоногийн турш хөл хорио тогтоогоод байгаа. Тус жолооч 21 хоногийн тусгаарлалтаас гараад "UB palace"-д тоглолт үзсэн бөгөөд ойрын хавьтал болох 24 хүнийг эхний ээлжинд тусгаарлаад буй. Тэгвэл яг одоо ЭМЯ-наас тус хавьтлуудын шинжилгээний хариуг танилцуулж байна. Эх сурвалжуудын мэдээлснээр халдвартай жолоочийн ээж, дүү хоёроос коронавирус илэрчээ. Дүүгийн хувьд МУБИС-ийн оюутан бөгөөд хичээлдээ явж байжээ.
ШУУД ҮЗЭХ:
ВИДЕО: Халдвартай жолоочийн ЭЭЖ, ДҮҮ хоёроос коронавирус илэрлээ