| | USD/MNT 0₮

Мөнгө угаасан хэрэгт холбогдсон Р.Баатархүү нарын 30 хүнийг шүүх хурлыг хойшлуулжээ

Нийслэлийн прокурорын газраас хахууль өгөх, хахууль авах, мөнгө угаах, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх, битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгө завших, үрэгдүүлэх, хууль бусаар ашигт малтмал  хайх, ашиглах, олборлох гэмт хэрэгт тус тус холбогдуулан шүүгдэгч Р.Баатархүү нарын нэр бүхий 30 шүүгдэгчид яллах дүгнэлт үйлджээ. 

Эрүүгийн энэ хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 08:30 цагт боллоо. Шүүх хуралдаанд шүүгдэгч Да.Пүрэвдорж өвчтэй, мөн өмгөөлөгч Ц.Дэлгэрням шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт ирүүлсэнийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд, нэр бүхий 30 шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2020 оны 12 дугаар сарын 01-ний  08:30 цаг хүртэл хойшлууллаа.

Мөнгө угаасан хэрэгт холбогдсон Р.Баатархүү нарын 30 хүнийг шүүх хурлыг хойшлуулжээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.