| | USD/MNT 0₮

А.Амбасэлмаа: 644 сорьцод шинжилгээ хийхэд 24 хүнд коронавирус илэрлээ

ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэхдээ "2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн салбар лабораториудад 644 хүний сорьцод шинжилгээ хийхэд 620-д нь коронавирус илрээгүй, харин 24 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тухайлбал,

  • 10 дугаар сарын 22-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн нэг хүний давтан шинжилгээ,
  • 11 дүгээр сарын 10-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн тээврийн нэг жолооч,
  • 10 дугаар сарын 19-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 5 хүний давтан шинжилгээ, 
  • 10 дугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 8 хүний давтан шинжилгээ, 
  • 10 дугаар сарын 21-нд Энэтхэг-Улаанбаатарын онгоцоор ирсэн 3 хүний давтан шинжилгээ, 
  • Хяналтад байсан гурван хүний шинжилгээнд тус тус ковид илэрчээ.

Халдвартай иргэний ойрын болон дам хавьтал 171 хүний шинжилгээнд халдвар илрээгүй.

ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.