| | USD/MNT 0₮

Жолооч Д болон хоёр оюутны ойрын хавьтлын 70 гаруй хүний шинжилгээний хариу СӨРӨГ гарчээ

"Энхсаран" сувилалд тусгаарлагдаад гарсан ч коронавирусийн халдвартай нь тогтоогдсон ачаа тээврийн жолооч, түүний ойрын хавьтал гэр бүлийн гишүүд, тэднээс халдварласан хоёр оюутан гээд зургаан иргэний ойрын хавьтал болох 100 гаруй иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлан шинжилгээ авчээ.

Тэдгээр иргэнээс 70 гаруй хүний шинжилгээний хариу сөрөг гарч, халдвар аваагүй нь тогтоогдоод байгаа аж.

Харин хоёр, гуравдугаар зэргийн болон дам хавьталд орсон, концертын танхимд байсан зэрэг нийт 2,800 гаруй иргэний хаяг байршил зэргийг тогтоосон бөгөөд хотын дүүргүүдэд сонгогдсон 11 эмнэлгийн байгууллагад тухайн иргэдийг ойролцоо харьяаллын дагуу ирэх 2 өдөрт багтаан урьдчилсан хоёр удаагийн түргэвчилсэн шинжилгээг авна.

Эцсийн хариуг Даваа гарагт гаргаж дуусгахаар төлөвлөж буй бөгөөд энэ нь Улаанбаатар хот дахь коронавирусийн тархалтын хүрээг бодитой харуулж чадна гэдгийг ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан өчигдөр хэлсэн гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Тэдгээр иргэнээс 70 гаруй хүний шинжилгээний хариу сөрөг гарч, халдвар аваагүй нь тогтоогдоод байгаа аж.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.