| | USD/MNT 0₮

Жолооч Д-гийн гэр бүлийнхэн бүгдээрээ халдвартай болох нь батлагдлаа

Алтанбулагийн боомтоор орж ирж Эрхсаран сувиллын газарт тусгаарлагдсан ачаа тээврийн жолооч 21 хоногоо дуусгаж, гэртээ гараад дөрөв дэхь хоног дээрээ халдвар илэрсэн билээ. Улмаар ойрын хавьтал болох хүмүүст халдвар илрээд байна. Тодруулбал, түүний эхнэр болон дөрвөн настай хүү, нэг настай охин, оюутан дүү гээд халдвар илэрсэн.

Тэднийг тусгаарлалтад оруулах үед бага насны хоёр хүүхдийг нь харах хүн байхгүй учраас аргагүй эрхэнд хоёр хүүхдээ авч ХӨСҮТ-д хэвтжээ. Ингээд гурав болон дөрөв дэхь хоног дээр нь хүүхдүүдэд халдвар илэрсэн байна. Ийнхүү ачаа тээврийн жолоочийн гэр бүлийнхэн бүгдээрээ халдвартай болох нь батлагдлаа гэдгийг өчигдөр ЭМЯ-наас мэдээллээ. 

Жолооч Д-гийн гэр бүлийнхэн бүгдээрээ халдвартай болох нь батлагдлаа
Нийгэм

Сэтгэгдэл (61)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.