| | USD/MNT 0₮

Б.Ууганбаяр: Нийслэлд 1632 иргэн, орон нутагт 692 хүн тусгаарлалтад байна

ОБЕГ-ын дэд дарга, Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр тусгаарлалтад байгаа иргэдийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Өнөөдрийн байдлаар нийслэлд 39 тусгаарлах байранд 1632 иргэн байна. Орон нутагт 692 хүн байна. Гэрийн ажиглалтад хүмүүс шилжиж байна. Өчигдөр 146 хүнийг гэрийн ажиглалтад шилжүүлсэн. Мөн баталгаа гаргуулж гарын үсэг зуруулсан. 

Орон нутагт Клиникийн чиглэлээр эмч сувилагч нар баг ажиллаж байна. Тусгаарлан ажиглах байранд 48 эмч, онцгой цагдаагийн 88 алба хаагч аюулгүй байдлыг сахиулж, эрүүл мэндийн тусламж дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Сэлэнгэ аймагт 279 иргэн тусгаарлалтад байгаа. Хяналтын цэгт онцгой, цагдаа, мэргэжлийн хяналт гээд төрийн алба хаагч нар ажиллаж байна. Сэлэнгэ аймгийн Мандал сумын гурван цэгт зургаан эмч, зургаан төрийн алба хаагч шинжилгээ аван ажиллаж байна. 

Говьсүмбэр аймагт 31 эмч ажиллаж байна. Орхон аймагт 42 эмч эмнэлгийн ажилтан хорио цээрийн дэглэм сахиулах чиглэлээр 1029 алба хаагч ажиллаж байна. Сайн дураар багш нарыг мөн дайчилж байна" гэлээ. 

Өнөөдрийн байдлаар нийслэлд 39 тусгаарлах байранд 1632 иргэн байна. Орон нутагт 692 хүн байна. Гэрийн ажиглалтад хүмүүс шилжиж байна. Өчигдөр 146 хүнийг гэрийн ажиглалтад шилжүүлсэн.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.