| | USD/MNT 0₮

Коронавирусийн эсрэг вакцин оруулж ирэх ажлын хэсэг байгуулжээ

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж байна.

Хуралдаанаар коронавирусийн эсрэг вакцин оруулж ирэх ажлын хэсгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатараар ахлуулан байгууллаа. Тус ажлын хэсэгт ЗГХЭГ-ын дарга, Гадаад харилцааны сайд, Засгийн газрын гишүүд ажиллах бөгөөд бүх талаар яриа хэлэлцээр хийж ажиллах юм байна. 

Манай улс Дэлхийн банкны 50.6 сая ам.долларын зээлээр коронавирусийн эсрэг вакцин авахаар ярилцаж байгааг холбогдох албаныхан мэдээлсэн билээ.

Коронавирусийн эсрэг вакцин оруулж ирэх ажлын хэсэг байгууллаа
Нийгэм

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.