| | USD/MNT 0₮

Зарим нутгаар 37 хэм хүрч цочир хүйтэрнэ

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирэх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг гаргаж, хугацааны эхээр нутгийн төв хэсгээр цас орж, арваннэгдүгээр сарын 26-наас нийт нутгаар хүйтний эрч эргэн чангархыг анхааруулжээ.

Хур тунадас: арваннэгдүгээр сарын 24-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, арваннэгдүгээр сарын 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, арваннэгдүгээр сарын 26-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас,  арваннэгдүгээр сарын 27-нд баруун аймгуудын нутгийн хойд болон өмнөд хэсгээр, арваннэгдүгээр сарын 28-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, арваннэгдүгээр сарын 29-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орно.

Арваннэгдүгээр сарын 28-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, арваннэгдүгээр сарын 29-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, арваннэгдүгээр сарын 30-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, арванхоёрдугаар сарын 1-нд нутгийн зарим газраар цас орно. Салхи 30, арванхоёрдугаар  сарын 1-нд говь, талын нутгаар 12-14 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 18-23 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирэх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг гаргаж, хугацааны эхээр нутгийн төв хэсгээр цас орж, арваннэгдүгээр сарын 26-наас нийт нутгаар хүйтний эрч эргэн чангархыг анхааруулжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.