| | USD/MNT 0₮

Хөл хориог сунгах эсэхийг НЯМ гарагт хэлэлцэхээр болжээ

Монгол Улсад коронавирусийн халдвар дотоодод бүртгэгдэж, Гамшгийн тухай хуулиар бүх нийтийн бэлэн байдал тогтоож, хатуу хөл хорио тогтоогоод удаж байна. 

Тодруулбал, Улсын онцгой комиссын шийдвэрээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэг шилжих хугацааг арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн 06.00 цаг хүртэл сунгасан. 

Тэгвэл энэ хугацаа ирэх мягмар гаригт дуусгавар болж байгаа учраас арваннэгдүгээр 29 буюу ням гарагт Улсын онцгой комисс болон Засгийн газрын хуралдаануудаар хатуу хөл хориог сунгах эсэхийг эцэслэн шийдвэрлэнэ гэж УОК, Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг мэдээлжээ. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Эрүүл мэндийн яамны зүгээс хатуу хөл хорионы хугацааг дахин 14 хоногоор сунгах саналыг гаргаад байгаа ч эцсийн шийдвэрийг Улсын онцгой комисс, Засгийн газар гаргах юм. Засгийн газар ч эрдэмтэн судлаачид, мөн эрсдэлийн үнэлгээн дээр үндэслэн гурван төлөвлөгөөнөөс алийг нь сонгох вэ гэдгээ эцэслэж, олон нийтэд зарлана гэдгийг хэлсэн байгаа. 

Хөл хориог сунгах эсэхийг ням гарагт хэлэлцэхээр болжээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.