| | USD/MNT 0₮

Хотоос гарах иргэдийн PCR шинжилгээг үнэ төлбөргүй хийнэ

Нийслэлд ирээд хөл хорионд орж гацсан байгаа 85000 иргэнийг хөдөө буцаахад шаардлагатай арга хэмжээний талаарх журмыг УОК баталсан. Энэхүү журмын хүрээнд эрүүл мэндийн асуудлаар ямар зохицуулалт хийж байгааг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал өчигдөр танилцууллаа. 

Тэрбээр "Орон нутаг явахаар бүртгүүлсэн иргэд www.119.mn цахим хаягт хандаж шинжилгээ өгөхдөө оршин сууж байгаа дүүрэг, хорооны дугаараа оруулахад шинжилгээ авах 20 байршлын хаяг гарч ирнэ. Үүнээс хамгийн ойр байрлах газар, цагийг танд санал болгосны дагуу сонгоод цагаа авна. Дараа нь тухайн цагтаа очиж шинжилгээгээ өгнө. Иргэдээс PCR шинжилгээний аргаар авахаар төлөвлөсөн бөгөөд шинжилгээний хариу 6-8 цагийн дараа 119.mn цахим хаяг нийтлэгдэнэ. Хотоос буцах 85000 иргэний шинжилгээг үнэ төлбөргүй хийхээр болсон. 

Хотоос гарах иргэд явахаасаа 48 цагийн өмнө шинжилгээ өгөх шаардлагатай. Үүнээс удвал шинжилгээ хүчингүй болно. Хариугаа авмагц хотоос гарахад нэг хоног зарцуулахад хангалттай гэж тооцож байгаа. Хариугаа QR кодтойгоо аваад яваад тухайн очих орон нутгийнхаа хяналтад үзүүлнэ" гэв. 

Иргэдээс PCR шинжилгээний аргаар авахаар төлөвлөсөн бөгөөд шинжилгээний хариу 6-8 цагийн дараа 119.mn цахим хаяг нийтлэгдэнэ. Хотоос буцах 85000 иргэний шинжилгээг үнэ төлбөргүй хийхээр болсон.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.