| | USD/MNT 0₮

Уул уурхайн салбарын ажилчдыг ирэх сарын 07-ноос орон нутаг, нийслэлд нэвтрүүлнэ

Нийслэлээс гарах 85 мянган орчим иргэний тоонд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг компаниудын ажилтнууд ч багтсан байгаа юм байна. 

Тодруулбал, цар тахлын халдвар бүртгэгдсэн Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Сэлэнгэ аймаг болон Стратегийн чухал орд байрладаг, уул уурхайн бүтээгдэхүүний экспортын гол бүс бүхий Өмнөговь аймгийг эрүүл бүс хэмээн онцолж үзэж байгаа тул анхааралдаа авч, тийш нь зорчих хөдөлгөөнийг 2020 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдрөөс хойш явуулахаар төлөвлөсөн байгаа гэдгийг УОК-иос өчигдөр мэдээлсэн юм. 

Тэгэхээр уул уурхай, зам талбайд ээлжээр ажиллаж байгаад Улаанбаатарт ирж чадаагүй иргэдийн тоо, мөн амралтаараа хотод ирсэн байсан ажилчдын тоо ч үүнд хамаарч байгаа юм байна.

Уул уурхайн салбарын ажилчдыг ирэх сарын 07-ноос орон нутаг, нийслэлд нэвтрүүлнэ
Нийгэм

Сэтгэгдэл (76)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.