| | USD/MNT 0₮

Халдвар тархсан таван аймгийн иргэдийг 7 хоногоор хойшлуулж гаргана гэв

Улсын Онцгой комиссоос өчигдөр орой  цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн.  

Энэ үеэр Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг "Монгол Улсын Шадар сайдын захирамжаар Ажлын хэсэг байгуулж, хотод гацсан иргэдийг шат дараатай гаргахаар болсон.

Өнөөдрийн байдлаар 85 мянган иргэн орон нутаг явах хүсэлтээ илэрхийлсэн. Энэ тоо нэмэгдэх хандлагтай. Харин Улаанбаатар хотод хөдөөнөөс ирэх 5300 гаруй иргэн байна. Энэ хүрээнд арванхоёрдугаар сарын 1-10-ны хооронд зорчих хөдөлгөөнийг шат дараатай зохион байгуулахаар боллоо.

Харин халдварын тохиолдол бүртгэгдэж батлагдсан таван аймаг болон стратегийн ордтой Өмнөговь зэрэг зургаан аймгийн иргэдийг гаргах ажлыг арванхоёрдугаар сарын 07-ноос эхэлж зохион байгуулахаар болсон" гэв. 

Халдвар тархсан таван аймгийн иргэдийг 7 хоногоор хойшлуулж гаргана гэв
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.