| | USD/MNT 0₮

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нэг ой 5 сартай нярай байшинтай шатаж, амиа алджээ

Хүйтний улирал эхлэхээр гэртэйгээ шатаж амиа алдах харамсалтай хэргүүдийн тоо нэмэгдсээр байна. Өнгөрсөн аравдугаар сард 2-7 насны дөрвөн хүүхэд гэртэйгээ шатаж харамсалтайгаар амиа алдсан хэрэг намжиж амжаагүй байхад дахин нэг ой 5 сартай нярай байшинтай шатаж, амиа алдсан хэрэг гарлаа.

Тухайлбал, 14 дүгээр хороо, Бурхантын 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг Шуурхай удирдлагын хэлтэс өчигдөр буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдрийн 17:11 цагт хүлээн авчээ. Ингээд дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 15 км замыг туулан 17:29 цагт очиж, иргэн Г-ийн 8х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан. Тус гал түймэрт иргэн Ц /1 нас 5 сартай, эрэгтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлж өгсөн байна.

Иймд иргэн та гэр, байшин орон сууцад амьдардаг ч бай галын аюулгүй байдлаа шалгаж, бага насны хүүхдийг хараа хяналтгүй үлдээхгүй байхыг анхааруулж байна. 

Хүйтний улирал эхлэхээр гэртэйгээ шатаж амиа алдах харамсалтай хэргүүдийн тоо нэмэгдсээр байна. Өнгөрсөн аравдугаар сард 2-7 насны дөрвөн хүүхэд гэртэйгээ шатаж харамсалтайгаар амиа алдсан хэрэг намжиж амжаагүй байхад дахин нэг ой 5 сартай нярай байшинтай шатаж, амиа алдсан хэрэг гарлаа.
Нийгэм

Сэтгэгдэл (11)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.