| | USD/MNT 0₮

Өнөөдрөөс эхэлж 15 чиглэлийн байгууллагаас бусад зорчих хөдөлгөөнийг хязгаарлав

Өнөөдрөөс эхэлж Нийслэлд 15 хоногийн хугацаатай хатуу хөл хориог тогтоолоо. Ингээд Нийслэлийн хэмжээнд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан дараах байгууллагууд хэвийн горимд ажиллана.

Тодруулбал, 

Эрчим хүч, дулаан, сайжруулсан шахмал түлшээр хангах үйл ажиллагаа

Хүнсний үйлдвэрлэл, худалдаа түгээлт, тээвэрлэлт

Газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх, түлшний хангамж, түгээлт

Малын өвс, тэжээлийн түгээлт, тээвэрлэлт

Улсын онц чухал, стратегийн ач холбогдол бүхий объектын үйл ажиллагаа

Нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ

Усан хангамж, ариутгал татуургын ашиглалтын үйл ажиллагаа

Эрүүл мэндийн байгууллага эм эмнэлгийн ханган нийлүүлэх үйл ажиллагаа

Банкны үйл ажиллагаа

Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо шуудангийн үйл ажиллагаа

Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагаа

Хууль тогтоох байгууллага, шүүх, өмгөөлөл, нотариат

Төрийн захиргааны байгууллагуудын ажилчдын 10-15 хувь

Хүүхэд хамгааллын газрууд

Буян, оршуулгын үйл ажиллагаа

Эдгээр 15 салбар, чиглэлийн байгууллагын хувьдаа автомашинтай албан хаагчид QR код бүхийн зөвшөөрлийн дагуу замын хөдөлгөөнд оролцоно. Мөн нийтийн тээвэр хэвийн горимоор ажиллана.

Улаанбаатар хотоос орон нутаг руу хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл ачсан тээврийн хэрэгслийн жолооч, албан томилолт, буяны ажил зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд л PCR шинжилгээ өгч явах юм байна. 

Өнөөдрөөс эхэлж Нийслэлд 15 хоногийн хугацаатай хатуу хөл хориог тогтоолоо. Ингээд Нийслэлийн хэмжээнд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан дараах байгууллагууд хэвийн горимд ажиллана.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.