| | USD/MNT 0₮

Хөл хорионы үед бэлэн мөнгө нэхсэн автобусны жолоочид хатуу хариуцлага тооцно

Энэ хөл хорионы үед нийтийн тээвэр хэвийн горимоор ажиллана. Харин карт цэнэглэдэг цэгүүд ажиллахгүй болохоор иргэд бэлэн мөнгөөр үйлчлүүлэх тохиолдол байдаг байна.

Гэхдээ аль болох бэлэн мөнгөнөөс татгалзахыг уриалж сануулаад байгаа. Автобусны жолооч нарт бэлэн мөнгө өгч болохгүй гэдгийг өчигдөр Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн хэллээ. 

Тэрбээр "Easy pay пос машин болон Hi-pay апплекэйшн бүхий гар утастай шалгагч нараар цэнэглэлт хийлгүүлэх боломжтой. Гэхдээ иргэд маань үүнийг ашиглах боломжгүй нөхцөл байдал үүсвэл автобусны карт цэнэглэдэг цэгүүдийг зарим газруудад нээхээр төлөвлөж байна.

Автобусны жолооч бэлэн мөнгөтэй харилцах эрхгүй. Тиймээс жолоочид бэлэн мөнгө өгөхийн оронд үнэгүй явсан нь дээр. Жолооч бэлэн мөнгө нэхсэн тохиолдолд огт өгөхгүй байх ёстой. Бэлэн мөнгөөр харилцсан жолооч нарт хатуу арга хэмжээ авна" гэсэн юм. 

Хөл хорионы үед бэлэн мөнгө нэхсэн автобусны жолоочид хатуу хариуцлага тооцно
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.