| | USD/MNT 0₮

Өнөөдөр хулгана жилийн хулгана сарын хулгана өдөр тохиож байна

Өнөөдөр од эрхэсийн хувьд онцгой өдөр тохиож байна. Тодруулбал, Хулгана жилийн, хулгана сарын хулгана өдөр тохиож байна. Энэ өдөр буян хурааж, хулгана хооллох, худалдан авалт хийвэл авсан зүйл нь атга дүүрч, арвиждаг хэмээн учир мэдэх хүмүүс ярьж байна.  2020 оны хувьд Хулгана жил гарч ийнхүү дуусч байна.

Эрт дээр үеэс монголчууд маань "Хувьтай хүн хулгана жил үзэж, бумбын рашаан хүртдэг юм" гэж ярьж ирсэн билээ. Улирч буй хулгана жилийн хувьд Монголчууд хулгана шиг хорионд өнгөрүүлж байна. Учир нь дэлхий нийтийг хамарсан цар тахлаас болж ийнхүү хөл хорионд, өндөржүүлсэн бэлэн байдалд нэг жилийг үдлээ.

Гэхдээ хулгана жил бол хувьтай жил гэж үзнэ. Эрүүл монгол хүн та цаглашгүй их буян хурааж, тоолшгүй урт наслахыг ерөөе. 

Өнөөдөр хулгана жилийн хулгана сарын хулгана өдөр тохиож байна
Нийгэм

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.