| | USD/MNT 0₮

Б.Идэр-Од: УОК-ын ажлыг шаардлагагүй өөр зүйлд чиглүүлсэн чирэгдэл учруулсандаа уучлал хүсье

Цахим сүлжээнд УОК-ын нэрийг барьж бусдаар тоглоом хийж суусан зургаан хүнд хариуцлага хүлээлгэнэ гэдгээ УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр хэлсэн. Тэгвэл тус залуусын нэг болох комедиан Б.Идэр-Од өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан уучлалт хүсэж буйгаа мэдэгдсэн байна. Тэрбээр "УУЧЛАЛТ ХҮСЬЕ

Коронавирусын эсрэг тэмцэх ёстой үнэт цагийг нь алдагдуулсан хошигнол хийж Улсын Онцгой Комиссын ажлыг шаардлагагүй өөр зүйлд чиглүүлсэн чирэгдэл учруулсандаа уучлал хүсье.

Онцгой байдалд ажиллаж буй төрийн албан хаагчид, эмч, эрүүл мэндийн ажилтнуудаа хүндэтгэж байгаагаа илэрхийлж маргаан үүсгэж буй контентын хэсгийг интернэтээс татан авснаа мэдэгдэж байна.

Ideree’s Home Party, YouTube нэвтрүүлгийн 2020 оны 12 сарын 27-ны өдрийн дугаарын оролцогчид" гэсэн байна.

Цахим сүлжээнд УОК-ын нэрийг барьж бусдаар тоглоом хийж суусан зургаан хүнд хариуцлага хүлээлгэнэ гэдгээ УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр хэлсэн. Тэгвэл тус залуусын нэг болох комедиан Б.Идэр-Од өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан уучлалт хүсэж буйгаа мэдэгдсэн байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.