| | USD/MNT 0₮

Төрсөн өдрөөрөө гэртээ 20-иод хүн урьснаас нэгнээс нь КОВИД халдвар илэрчээ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөх хуралд өнөөдөр УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр оролцож мэдээлэл өгөв.

Тэрбээр “Халдвар судлалын үндэсний төвд нас барсан иргэний оршуулганд оролцсон 40 хүний зургаагаас нь халдвар илэрсэн. Мөн төрсөн өдөртөө 20 гаруй хүн урьснаас нэгээс нь илэрлээ. Тиймээс иргэд анхаарал болгоомжтой, хариуцлагатай байх хэрэгтэй.

Мөн сүүлийн үед тусгаарлах байртай холбоотой олон санал хүсэлт  ирж байгаагийн дотор жаахан хүүхдүүдээ гэртээ орхиод аав, ээж нь тусгаарлагдсан тохиолдол гарсан. Ажилтнууд хүүхдүүдтэй нь уулзаж эргэсэн. Ийм тохиолдолд хүүхдийг нь хүүхдийн хамгаалах байранд авахаас аргагүй” гэлээ.

Төрсөн өдрөөрөө гэртээ 20-иод хүн урьснаас нэгнээс нь КОВИД халдвар илэрчээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.