| | USD/MNT 0₮

Б.Энхбаяр:"Хүүхдийн төлөө фонд" ТББ-д өгсөн хандивыг Засгийн газрын тусгай санд дайчлан авбал зохино

 
Өчигдөр орой "Хүүхдийн төлөө фонд" ТББ-ын эхний хандивыг цуглуулах "Бүхнийг хүүхдийн төлөө" хандивын тоглолтыг хийж, тоглолтоор 2,2 тэрбум төгрөг цуглуулав. Энэхүү хандивын тоглолтыг Соёлын яамнаас зохион байгуулсан бөгөөд дээрх ТББ нь 14 хоногийн өмнө байгуулагдсан юм байна. Төрийн бус байгууллагын хувь эзэмшигчид нь Херо Баатар, Соёлын яамны дэд сайд М.Батбаяр нар байгаа ажээ. Ийнхүү хүүхдийн гэх тодотголоор мөнгө цуглуулж, Төрийн бус байгууллагын дансанд авах хэр зохимжтой вэ.
 
Мөн энэхүү тоглолтод Засгийн газар 10 тэрбум төгрөг хандивласан бол, Хаан банк, Хотын удирдлага мөн олны танил эрхмүүд хандив өргөж их хэмжээний мөнгө цуглуулж чадав. Хамгийн гол нь цугларсан мөнгө хүүхдийн төлөө бүрэн зориулагдаж, зарцуулагдаж чадах уу гэдэгт олон нийт эргэлзэж бас шүүмжилж байна.
 
Харин энэхүү хандивын тоглолтын талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өөрийн байр сууриа илэрхийлжээ. 
 
Тэрбээр "Засгийн газар бол “тусгай сан” байгуулах буюу Тусгай сангийн хуульд өөрчлөлт оруулж (УИХ-аар заавал батлагдана) байж хуулийнх нь хүрээнд асуудлыг шийдэх агуулга ярьсан байна даа. Одоогийн хууль зүйн орчин төр иргэдээс хандив авах зохицуулалт байхгүй тул хуульчлагдаж байж л шийднэ.
 
Засгийн газар энэхүү хуулиар байгуулагдах сандаа 10 тэрбумын эх үүсвэр шийдэж буйг Ерөнхий сайд тодотгож. Харин чоно борооноор гэгчээр Засгийн газрын хажуугаар Төрийн бус байгууллага байгуулж иргэдээс хандив авсан нөхдийн асуудал хуулийн өмнө очих биз. Энэ мөнгө угаах шинжтэй гэмт үйлдэлд оролцсон Соёлын сайд, дэд сайддаа улс төрийн хариуцлага тооцох нь зүй ёс. Энэ Төрийн бус байгууллагад өгсөн хандивыг Засгийн газрын тусгай санд дайчлан авбал зохино.
УИХ-аас гадуур, улсын төсөвт оруулж батлуулахгүйгээр хяналтгүйгээр төрийн өмчит компанууд ямар их мөнгө “эргэлдүүлж” буйгаа өөрсдөө элдэв “буянт үйл” хийж барьж өгч буйд хувьдаа баяртай байгаа. Хууль очих л болно. Хөөн хэлэлцэх хугацаа ч их мөнгөний хэрэг дээр тавиухан байгаа. 
 
Нэг жилийн өмнө Засгийн газраас УИХ-д өргөн баригдчихсан Төрийн бус байгууллагын хуулиа нэг хэлэлцэж, батлахгүй бол ингэж байгаад нэг баларнаа. Сан, холбоо, төр гээд цэгцлэх төсөл. Баахан амьтан шоронд орж байж нэг ухаарч хөдлөх юм байхдаа. Арай л удаан дарагдаж байна даа. 
 
Манай улсад 21 мянган Төрийн бус байгууллага бүртгэлтэй байдгаас хуулийн дагуу тайлангаа ирүүлдэг нь 30 гаруйхан ширхэг нь байдаг. Шилэн болгохыг төрөөс шаарддагууд нь хүртэл санхүүжилт, зарцуулалт нь хаалттай байгаа гэхүүдээ. Ер нь бол манай улс саарал жагсаалтанд орсон нэг шалтгаан нь төрийн бус байгууллагаар дамжуулж мөнгө угаагаад байнаа гэдэг асуудлаас болсон юм байгаа юм шдээ" гэжээ. 
Өчигдөр орой "Хүүхдийн төлөө фонд" ТББ-ын эхний хандивыг цуглуулах "Бүхнийг хүүхдийн төлөө" хандивын тоглолтыг хийж, тоглолтоор 2,2 тэрбум төгрөг цуглуулав. Энэхүү хандивын тоглолтыг Соёлын яамнаас зохион байгуулсан бөгөөд дээрх ТББ нь 14 хоногийн өмнө байгуулагдсан юм байна. Төрийн бус байгууллагын хувь эзэмшигчид нь Херо Баатар, Соёлын яамны дэд сайд М.Батбаяр нар байгаа ажээ. Ийнхүү хүүхдийн гэх тодотголоор мөнгө цуглуулж, Төрийн бус байгууллагын дансанд авах хэр зохимжтой вэ.
Нийгэм

Сэтгэгдэл (17)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.