| | USD/MNT 0₮

НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ ГЭР БҮЛҮҮД ТОДОРЛОО

 
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь Нийслэлийн Засаг Даргын тамгын газартай хамтран “Нийслэлийн шилдэг гэр бүл” шалгаруулах үйл ажиллагааг 3 дахь жилдээ зохион байгуулж байна.
 
Уг үйл ажиллагаа нь Гэр бүлийн үнэ цэнэ, хамтын амьдралын утга учир, эцэг, эхийн хамтын үүрэг, хариуцлагыг таниулах, үр хүүхдээ хөдөлмөрч, шударга, ёс суртахуунтай иргэн болгон төлөвшүүлэн хүмүүжүүлж буй гэр бүлийг шалгаруулж олон нийтэд сурталчлах зорилготой юм.
 
Шилдэг гэр бүл шалгаруулах удирдамжийг Нийслэлийн 9 дүүргийн 211 байгууллагад хүргүүлж, шалгаруулалтыг 2 үе шаттай зохион байгуулсан.
 
Нэгдүгээр шатны шалгаруулалтыг дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс нь хороо, дүүргээс материалыг хүлээн авч 5 номинацын дагуу анхан шатны шалгаруулалтыг зохион байгуулж 30 материалыг нийслэлд ирүүлсэн.
 
Хоёрдугаар шатны шалгаруулалтыг газрын даргын А/140 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг нь удирдамжид заасан шалгуурын дагуу 30 материалаас шалгаруулалтыг зохион байгуулж 5 номинацид “Шилдэг 10 гэр бүл”-ийг шалгарууллаа.
Шилдэгээр шалгарсан гэр бүл /номинаци тус бүрээр/
 
Хүмүүнлэг гэр бүл
 
1. Чингэлтэй дүүрэг – Д.Мичидбат
2. Хан-уул дүүрэг – А.Хажид
Бүтээлч гэр бүл
1. Багануур дүүрэг – Г.Ариунболд
2. Налайх дүүрэг – Д.Хонгорзул
 
Спортлог гэр бүл
 
1. Баянзүрх дүүрэг – Э. Уранцэцэг
2. Сонгинохайрхан дүүрэг – Б.Оюундалай
Өв соёлоо түгээн дэлгэрүүлэгч гэр бүл
1. Баянгол дүүрэг – С.Дамбий
2. Баянзүрх дүүрэг – Ш.Биндэрьяа
 
Оюунлаг гэр бүл
 
1. Налайх дүүрэг – Д.Мөнхнаст
2. Сүхбаатар дүүрэг – Б.Мөнхдорж
 
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь Нийслэлийн Засаг Даргын тамгын газартай хамтран “Нийслэлийн шилдэг гэр бүл” шалгаруулах үйл ажиллагааг 3 дахь жилдээ зохион байгуулж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.