| | USD/MNT 0₮

Ард иргэдийн сайн дурын шинжилгээгээр 18 хүнээс ХАЛДВАР илэрлээ

Нийт ард иргэдийн дундаас сайн дурын шинжилгээгээр 18 иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн талаар ЭМЯ-наас мэдээллээ. Харин вакцины тухайд “ДЭМБ-ын хийж буй вакциныг хийлгэхээр Монгол Улс 12 дугаар сард албан ёсоор бүртгүүлсэн. Бидэнд ирүүлсэн мэдээллээр хүн амын 20 хувийг нь хамруулна гэдгээ мэдэгдсэн. COVAX хөтөлбөрийн хүрээнд 2021 оны гуравдугаар сарын 01-н гэхэд вакциныг оруулж ирнэ. Бид бүхэн энэ асуудалд маш хянамгай хандаж байгаа. Гол нь вакцины хор нөлөө гэж байх учиргүй. Тийм учраас бусад улсад вакцины гаж нөлөө гэж гарч байна уу үгүй юу гэдгийг сайтар шалгах нь зүйтэй. Аль ч улсын хамаагүй вакциныг иргэддээ хийх нь эхэнд баримтлах зүйл биш. Вакцин хийлгэсний дараа ямар гаж нөлөө гарч буйг судалж байж иргэдээ вакцинжуулна” хэмээн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдэгдэв.

Нийт ард иргэдийн дундаас сайн дурын шинжилгээгээр 18 иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн талаар ЭМЯ-наас мэдээллээ. Харин вакцины тухайд “ДЭМБ-ын хийж буй вакциныг хийлгэхээр Монгол Улс 12 дугаар сард албан ёсоор бүртгүүлсэн.
Нийгэм

Сэтгэгдэл (16)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.