| | USD/MNT 0₮

Гэрээсээ гараагүй сураггүй болсон өндөр настан Д нас барсан байдалтай олджээ

Өнгөрсөн арвандугаар сарын 15-ны өдөр 83 настай иргэн Д.Дүүрэн гэрээсээ гараад 18 хоног сураггүй байгаа бөгөөд эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлсэн хэвээрээ байсан. Тэгвэл өчигдөр орой 20.30 цагийн үед өндөр настны цогцсыг СХД-ийн нутаг дэвсгэрээс жүжигчин Д-гийн эзэмшлийн машин дотроос осгосон байдалтай нас барсан байхад нь олжээ.

Талийгаачийн цогцсыг ар гэрийнхэнд нь таниулах ажиллагаа хийсэн бөгөөд талийгаач өмсөж байсан бор куртектэйгээ олджээ. Тиймээс ар гэрийнхэн нь болон цагдаагийнхан эрлийн ажиллагааг өчигдөр оройноос эхэлж зогсоосон байна.

Мөн жүжигчин Д-г цагдан хориогүй бөгөөд мөрдөн байцаах ажиллагааг эхлүүлсэн байна. 

Талийгаачийн ар гэрийн зүгээс "Сайхан сэтгэл гаргаж энэ их эрсдэлтэй хүнд цаг үед эрэн хайх ажилд гар бие оролцсон, санал санаачлага гаргасан, мэдээ, мэдээлэл, зөвлөмж өгч байсан, зарлал хэвлэж, тарааж өгсөн, маскаар болон чанга яригчаар, өөрийн хувийн унаагаараа тусласан бүх хүмүүстээ чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.  Та бүхэн минь ойр орчимдоо байгаа зарын хуудсыг авч, шэйрлэсэн болон бэлтгэн оруулсан мэдээ, мэдээллээ устгаж тус болоорой"  хэмээн цахим хуудсаараа дамжуулжээ. 

 

Өнгөрсөн арвандугаар сарын 15-ны өдөр 83 настай иргэн Д.Дүүрэн гэрээсээ гараад 18 хоног сураггүй байгаа бөгөөд эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлсэн хэвээрээ байсан. Тэгвэл өчигдөр орой 20.30 цагийн үед өндөр настны цогцсыг СХД-ийн нутаг дэвсгэрээс жүжигчин Д-гийн эзэмшлийн машин дотроос осгосон байдалтай нас барсан байхад нь олжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.