| | USD/MNT 0₮

Ховд аймгийн Алтай суманд тусгаарлагдсан хоёр иргэний шинжилгээний хариу СӨРӨГ гарчээ

Ховд аймгийн Алтай суманд халдвартай иргэний ойрын хавьтал очсон учир энэ сарын 5-ныг хүртэл сумаас орох, гарах хөдөлгөөнийг хаасан талаар өчигдөр мэдээлсэн билээ.

Тодруулбал, 12 дугаар сарын 24-ний өдөр иргэн Б, Т нар Алтай суманд очсон бөгөөд тэдний Улаанбаатар хотод амьдарч байсан айлынх нь хүн болох С-ээс халдвар илэрснээс тухайн хоёр иргэнийг ойрын хавьтал гэж үзэж байсан юм.

Тодруулбал халдвараар өвчилсөн С нь ХӨСҮТ-д сувилагч хийдэг юм байна. Харин  сумандаа тусгаарлагдсан тэднээс өчигдөр шөнө түргэвчилсэн оношлуурын хариу  сөрөг гарсан бол PCR шинжилгээний хариу мөн СӨРӨГ гарчээ. 

Ховд аймгийн Алтай суманд тусгаарлагдсан хоёр иргэний шинжилгээний хариу СӨРӨГ гарчээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.