| | USD/MNT 0₮

Зах худалдааны төвийн ажилчдыг коронавирусийн шинжилгээнд хамрууллаа

Коронавирус тархахаас сэргийлэх үүднээс нийслэлийн 9 дүүргийн онцгой комисс, Эрүүл мэндийн газар, дүүргүүдийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, зах, худалдааны 32 байгууллагын 5974 гаруй ажилтан, түрээслэгчийн 50 хувийг PCR шинжилгээнд хамруулжээ.

Тодруулбал, Улаанбаатар хотод Шинэ жилийн баярын үеэр ажилласан томоохон худалдааны байгууллагуудад коронавирусний тандалт судалгаа хийх явуулын цэгүүд өчигдрөөс ажиллаж эхэлсэн юм. Цаашид НЭМҮТ-ийн КОВИД-19 өргөжүүлсэн тандалтын багийн зөвлөмжийн дагуу дүүргийн онцгой комисстой хамтран олон хүн цугладаг байгууллага, эрүүл мэндийн ажилтнуудыг долоо хоног бүр шинжилгээнд хамруулах аж.

Коронавирус тархахаас сэргийлэх үүднээс нийслэлийн 9 дүүргийн онцгой комисс, Эрүүл мэндийн газар, дүүргүүдийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, зах, худалдааны 32 байгууллагын 5974 гаруй ажилтан, түрээслэгчийн 50 хувийг PCR шинжилгээнд хамруулжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.