| | USD/MNT 0₮

Ирэх даваа гараг хүртэл нөхцөл байдал сайжрахгүй бол хатуу байдалд эргээд шилжинэ

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Нийслэлд тогтоосон 14 хоногийн хугацаатай хатуу хөл хориог дахин тав хоногоор сунгав. Хэрвээ дахиад 14 хоногоор сунгах юм бол олон нийтэд "нүдүүлнэ" хараалгаж ерөөлгөнө, орлогогүй амьжиргаа нь зогссон дундаж давхаргынхан Төв талбайд гарч жагсана гэдгээс засаг төр айж эмээх шиг боллоо. 

Тиймээс ард иргэдэд ээлтэй, тал зассан байдлаар таван хоног сунгав. Энэ тав хоногийн хугацаанд голомт нь тодорхойгүй халдваруудаа хумиж барьж авна гэдэгт эргэлзээтэй. Ард нийтийн дундаас тандалтаар шинжилгээ авахад 18 иргэнд коронавирус илэрсэн. Тэд хаанаас ямар замаар авсан нь тодорхойгүй ч  ХӨСҮТ болон Тандалт судалгааны албанаас хавьтлуудыг голомтын эх үүсвэрийг олж илрүүлэхээр ажиллаж байгаа. 

Шадар сайд Я.Содбаатар тав хоног хөл хорио тогтоогоод ирэх даваа гарагаас эхэлж худалдааны төвүүд хэвийн горимоор ажиллана гэсэн. Хэдий ингэж хэлсэн ч худалдаа наймаа эрхэлдэг аж ахуй нэгжүүдэд шилний цаанаас чихэр долоолгочих шиг болсон. 

Угаасаа тогтоосон тав хоногийн хатуу хөл хориог энэ сарын 11-нд дахин сунгана. Өчигдөр шууд сунгачихвал иргэдийн эсэргүүцэлтэй тулгарах учраас зөөллөсөн нь энэ байх. Үүнийгээ ч Шадар сайд Я.Содбаатар битүүхэн илэрхийлж, "Ирэх даваа гариг хүртэл нөхцөл байдал сайжрахгүй бол хатуу байдалд шилжинэ" гэдгээ ч хэлсэн.
Өнгөрсөн хоёр сарын хугацаанд Нийслэлийн голомтыг бүрэн хумьж чадаагүй атал тав хоногт хумиж чадлаа юу. Он гарсан дөрөвхөн хоногийн хугацаанд голомт нь тодорхойгүй дөрвөн ч голомт үүсчихсэн байгаа. Олон нийтийн дунд энгийн амьдралдаа шилжиж ажил амьдралаа явуулахыг хүсч "Энэ тав хоногийн хугацаандаа тэг зогсолт  хийгээсэй" гэж хүсч байгаа ч Шадар сайдын хувьд Нийслэлд тэг зогсолт хийх боломжгүй. Олон шалтгаан нөхцөл байгаа гэдгийг дурьдсан юм.
Ямартаа ч тав хоногийн хугацаанд Нийслэлийн голомт хумигдаж, байдал дээрдэхгүй бол дахиад тав юмуу 14 хоногоор хатуу хөл хорионд шилжих нь тодорхой. Тиймээс ард иргэд сэтгэлзүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй юм шүү. 
Тиймээс ард иргэдэд ээлтэй, тал зассан байдлаар таван хоног сунгав. Энэ тав хоногийн хугацаанд голомт нь тодорхойгүй халдваруудаа хумиж барьж авна гэдэгт эргэлзээтэй. Ард нийтийн дундаас тандалтаар шинжилгээ авахад 18 иргэнд коронавирус илэрсэн. Тэд хаанаас ямар замаар авсан нь тодорхойгүй ч ХӨСҮТ болон Тандалт судалгааны албанаас хавьтлуудыг голомтын эх үүсвэрийг олж илрүүлэхээр ажиллаж байга
Нийгэм

Сэтгэгдэл (10)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.