| | USD/MNT 0₮

Алтжин бөмбөгөр гурван сарын турш хаалттай байсан түрээслэгчдээсээ түрээсээ нэхэж, дарамталжээ

Алтжин бөмбөгөр 3 сарын турш хаалттай байсан түрээслэгчдээсээ тал түрээсээ нэхэж, барааг нь өгөхгүй гэж “дарамталжээ". Энэ талаар яг одоо худалдаачид цуглараад байгаа юм байна.  

Алтжин бөмбөгөрийн зохион байгуулагч  "Бид хүмүүсийн барааг өгөхгүй биш өгч байгаа. Ийм мэдээлэл гарсныг мэдэхгүй байна. SBN телевизийн сэтгүүлч өдөөн турхирч худлаа мэдээлэл олон нийтийн сүлжээнд тавьсан байна. Гадуур захууд ингэж түрээсээ авч байгаа талаар мэдээлэл байна гэж ярьснаас яг тэгж тал түрээс нэхсэн юм байхгүй. Ямар ч асуудал үүсээгүй. Гэрээн дээр бүх юм тодорхой байгаа. Түүний дагуу гомдлоо гаргаж болно" гэв.

Түрээслэгч " Цар тахалтай үед бид хорионд орсон. Тэгээд ажил эхлэх үед тал түрээсээ нэхнэ авна гэсэн мэдээллээр бид өнөө өглөө цугларлаа. Бид гэртээ байсан. Талхны  мөнгө байхгүй байхад юун тал түрээс авах бэ. Тийм түрээс өгөх боломж байхгүй. Алтжин бөмбөгөрийн түрээс өндөр байдаг. Метр квадратыг нь анх худалдаж авахдаа 10 мянган доллараар гэрээ хийсэн. Юм ярих болохоор урдаас ам.долларын үнэ өссөн гэж хэлдэг. Түрээслэгч нар туйлдаж байна. Энэ даваа гарагаас эхэлж ажил эхлэхэд 30-50 хувийн түрээсээ авна гэсэн зарын дагуу бид нар энд цугларсан байна" гэлээ. 

 

Алтжин бөмбөгөр гурван сарын турш хаалттай байсан түрээслэгчдээсээ түрээсээ нэхэж, дарамталжээ
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.