| | USD/MNT 0₮
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 14-нд иргэн Д.Мөнхбат өөрийн цахим хуудсаар "БНСУ-аас коронавирусын халдваргүй ирсэн ч Энхсаран сувилалд тусгаарлагдах явцдаа халдвар авсан" тухайгаа мэдэгдсэн.
Тэрбээр “Энхсаран сувилалд халдвар хамгааллын дэглэм ноцтой зөрчигдөж халдвар тархсан байх магадлалтай бөгөөд нийт 20 гаруй хүн халдвар авч ХӨСҮТ-д хүргэгдэн ирсэн. Миний хувьд тус сувиллаас халдвар авсан хэмээн нийтэд хандаж үгээ хэлж үзэл бодлоо зоригтой илэрхийлсэн. Түүний энэ мэдэгдлээс Энхсаран сувилалд халдвар тархсан гэдгийг холбогдох албаныхан мэдсэн юм.
Түүний хувьд коронавирусийн халдвартай иргэдийг төлөөлөн олон нийтэд нээлттэй үгээ хэлж, албаныханыг шүүмжлэн асуудлыг бодитоор мэдээллэхийг байнга шаардсаар байсан.
Тэгвэл түүнийг иргэдийг төөрөгдүүлсэн мэдээллийг олон нийтийн сүлжээнд тавьсан гэх үндэслэлээр Цагдаагийн байгууллагаас шалгаж Зөрчлийн хуулиар 500 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авчээ.
Энэ талаараа иргэн Д.Мөнхбат өөрийн цахим хуудсандаа "Шинэ 7 хоног сайхан мэдээгээр эхэлж байна. Корона вирусын талаар миний бичиж ярьсан зүйлс дунд ард иргэдийг төөрөгдүүлсэн мэдээлэл байсан учраас зөрчлийн тухай хуулийн дагуу надад шийтгэл оноожээ. Гайхалтай, сайн юм аа. Баярлах, бахархах сэтгэл зэрэг төрж байна. Mонголд хууль маш сайн хэрэгждэг юм байна гэдгийг өөрийн биеээрээ мэдрэх хувь тохиолоо. Хууль чанга байгаа нь сайн хэрэг. Харин тэгш үйлчилдэг үү, үгүй юу эсэхийг бодох л хэрэг. Би өөрийгөө өмгөөлж хамгаалж зарим нэг дарга шиг хошуугаа цорвойлгож гоншигнохгүй ээ.