| | USD/MNT 0₮
Өнөөдөр ЭМЯ-наас мэдээлснээр арван хүнд халдвар илэрсэн бол 11.00 цагийн мэдээнээс хойш нэмээд 14 хүнд халдвар илэрчээ. Тодруулбал, Бичил хорооллын байрны нэг орцноос халдвар илэрч, нийт 10 том хүн, 4 хүүхдийг онцгой болон цагдаагийн алба хаагчид ХӨСҮТ- рүү зөөвөрлөжээ.
Тухайн иргэд нэг орцных бөгөөд халдвар хаанаас авсан нь тодорхойгүй байна. Гэхдээ агааржуулалтын хоолойгоор халдвар дамжсан байх магадлалтай хэмээн таамаглаж байгаа ажээ.
Мөн ЭХЭМҮТ-өөр үйлчлүүлсэн иргэнээс халдвар илэрч хөл хорио тогтоосон бол, Нэгдүгээр төрөхөд амаржсан ээжээс мөн халдвар илэрчээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн хэлснээр "Вирусийн халдвар хаана ч байж магадгүй, хэн ч өртөж болно. Хамгийн гол нь хүн бүр хариуцлагатай байж амны хаалтаа тогтмол зүүж, гараа ариутгаж, хүн хоорондын зайгаа ягштал барьж баримтлахыг зөвлөж байна" гэсэн юм.