| | USD/MNT 0₮

Д.Нямхүү даргад сахилгын арга хэмжээ авна

Нэгдүгээр төрөх эмнэлэгт коронавирусийн халдвартай эмэгтэй амаржсан бөгөөд түүнийг өчигдөр орой ХӨСҮТ-рүү нярай хүүхдийнх нь хамт авч явж тусгаарласан байгаа юм.

Ингэхдээ тухайн ээжийг гэрийн халад болон тавчиктай, аманд нь дэр бариулсан байдалтай эмнэлгээс авч гарч ирсэн нь олон нийтийн дунд нэлээд шүүмжлэл дагуулж бухимдлыг төрүүлээд байна.

Харин энэхүү хүнлэг бус хандсан эмч, эмнэлгийн ажилтнуудад хариуцлага тооцохыг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан НЭМГ-ын дарга Г.Төмөрбаатарт үүрэг болгосон билээ.

Нэгдүгээр төрөх эмнэлгийн удирдлагууд болон эрхэлсэн ажлынхаа хүрээнд ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүүд хариуцлага тооцохоор болжээ. Тодруулбал, Д.Нямхүү даргад цалин бууруулах тэргүүтэй сахилгын арга хэмжээ авахаар брлжээ. 

Д.Нямхүү даргад цалин бууруулах тэргүүтэй сахилгын арга хэмжээ авахаар болжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (11)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.